Өнөөдөр 11:32 цагт Булган аймгийн Баян-Агт сумын нутагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Газар хөдлөлт:
- Булган аймгийн Баян-Агт сумаас баруун зүгт 21 км
- Хөвсгөл аймгийн Рашаант сумаас зүүн зүгт 26 км
- Архангай аймгийн Цэцэрлэг сумаас зүүн хойд зүгт 44 км зайд болсон байна.
Газар хөдлөлтийн хүчийг хэмжих тухай
Газар хөдлөлтийн хүчийг магнитуд ба балл гэсэн хоёр хэлбэрээр хэмждэг.
- Магнитуд – Газар хөдлөлтийн төв хэсэгт хэмжигддэг.
- Балл – Газар дээрх нөлөөллийг илэрхийлдэг (1-12 шатлалтай).
3.5 магнитудын газар хөдлөлт нь онцгой мэдрэгдэх хэмжээний бус боловч бага хэмжээний чичирхийлэл үүсгэж болно.
Эх сурвалж: ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн