x

Б.Энхбаяр гишүүн ээ, нүүрсний машинтай 50 сэтгүүлчээ нэр ус, нотлох баримттай нь нийтэд зарла

Өчигдөр (2024.12.03) Erennews.mn сайтын ерөнхий эрхлэгч Р.Саруултөгс, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нар хэвлэлийн хурал зохион байгуулсан. Энэ үеэр Р.Саруултөгстэй ярилцсан байна.

-Та УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаярын тухай “Б.Энхбаяр хятадуудаас сонгуулийн мөнгөө босгосон уу?” нийтлэлээ ямар баримтад тулгуурлаж, хэр удаан бичсэн бэ?

-Энэ нийтлэлийг бичих болсон шалтгаан нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар есхөн сар ажиллахдаа хоёр компанийн өмчийн маргаанд хөндлөнгөөс оролцож, шүүхээс давсан эрх мэдлийг гаргаж, албан даалгавар үйлдсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдөр 1/1 дугаартай албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан болон Хил хамгаалах ерөнхий газрын дарга Х.Лхагвасүрэн нарт хууль бус даалгавар биелүүлэхийг үүрэгдсэн.  Хятадууд 7.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.  Мөнгөн дүн өндөр учраас л албан даалгавар үйлдсэн гэж хардаж байна.

Б.Энхбаяр гишүүний албан даалгаврыг сэтгүүлч хүний өнцгөөс харахад шүүхийн эрх мэдлээс давсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хүн гаргах ёстой юу гэдгийг хууль хяналтын байгууллагад шалгуулъя гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, шүүх дээр хэлэлцэж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” болон “Аюуд” ХХК компанийн өмчийн маргаантай асуудалд яагаад Хууль зүй, дотоод хэргийн сайд хөндлөнгөөс давхиад орчихдог юм бэ. Б.Энхбаяр гишүүн хөндлөнгөөс орж ирээд албан даалгавар бичээд, ажлаа хийсэн төрийн албан хаагчид хариуцлага тооцсон. Энэ нь хууль бус юм гэсэн утгатай нийтлэл бичсэн. Үүнд ямар нэгэн ашиг сонирхол байгаа юм биш үү.

-Сөрөг хүчнийг илүү дэмжсэн нь дэлхийн сонгуулиудын энэ жилийн нэг онцлог болов уу?

-Монголыг оруулаад сөрөг хүчнүүдийг дэмжиж, саналаа өгч байгаа байдал бүх улсад харагдаж байна. Жишээ нь, Японд болсон сонгуулийн тухайд ярихад, 2009 оноос хойш анх удаа эрх барьж байгаа томоохон нам анх удаа олонх болж чадсангүй. Тайваньд бас Ардчилсан намдаа илүү итгэл үзүүлэх байдал харагдсан. Хууль тогтоох байгууллагадаа эрх барьж байгаа нам нь төдийлөн хангалттай суудал авч чадаагүй байдал харагдсан. Солонгос маш сонирхолтой, одоогийн ерөнхийлөгчийнх нь нам олонх болж чадаагүй. Энэтхэгт Модигийн нам олон суудал авч чадсан ч гэлээ анх удаа сөрөг хүчний эвсэлд маш их суудал очлоо.

-Монголын хувьд?

-Эрх барьж байгаа нам 68 суудал авчихаад, бусад намуудад 58 суудал очсон. Өөрөөр хэлбэл, нийт суудлынх нь 46 хувь сөрөг хүчинд очиж байна. Энэ нь маш өндөр үзүүлэлт болж таарч байна. 2016 онд манай эрх баригч нам 65 суудалтай, нөгөөдүүл нь 11, 2020 онд 62, нөгөөдүүл нь 15 суудалтай гээд сөрөг хүчинд орон зай нэг их байхгүй байсан. Гэтэл 2024 оны сонгуулиар Монголын сонгуульд ижил хандлага харагдаж байна. Эндээс сонгогчид парламентын ардчилалд гүйцэтгэх үүрэг, ялангуяа сөрөг хүчний үүргийг чухалд үзэж байна гэсэн үг. Сонгуулийн дараа парламентад хамгийн их суудалтай гурван нам нэгдээд, эвсэл болсон. Хамтарсан засгийн газарт Ардчилсан нам 42, ХҮН нам 8 гээд, түрүүний хэлсэн 58 суудлаас 50 нь алга болчихож байгаа биз дээ. Сонгогчид түрүүн хэлсэн 46 хувийг нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэ гээд сонгосны дараа 6.3 хувь болгоод одоо бууруулчихаж байна.

-Саяхан та Азид болсон сонгуулиудыг дүгнэсэн томоохон уулзалтад оролцоод иржээ. Тэнд юуг онцолсон талаар ярихгүй юу?

-Үндсэн хуулийн эрх зүйчид, улс төр судлаачдын дугуй ширээний уулзалт болсон. Түүн дээр Азид ардчилал ухарч байна гэж дүгнэх үү, эсвэл урагшилж байна гэж дүгнэх үү гэдгийг олон талаас нь хэлэлцлээ. Нэг сонирхолтой жишээ яригдсан нь сөрөг хүчний оролцооны тухай асуудал байсан. Монгол, Индонез хоёрыг их сонирхолтой жишээ болгож ярилаа. Эрх баригч нам нь бараг стандарт бус хамтарсан Засгийн газар үүсгэсэн байна. Жишээлбэл, Индонезийн сонгуулийн үр дүнд найман нам парламентад орж ирсний долоо нь эвслийн Засгийн газартаа орсон байна. Монголд ч бас яг ийм ижил юм яваад байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө эрх баригч намын зүгээс сөрөг хүчнийг хүчгүйдүүлэх тактик явуулж байгаа юм. Энэ нь ардчилалд тийм таатай юм биш.

-Улс төр судлаачдын хувьд сөрөг хүчнийг хүчгүйдүүлэх тактикийн талаар ямар байр суурь илэрхийлж байсан бэ?

-Тэд намыг артельчлах үзэгдэл буюу гүйцэтгэх үүргээ гүйцэтгэж чадахгүйгээр эрх баригч намаа сөрөх чадваргүй болж байгааг хэлж байна. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний үндсэн чиг үүрэг нь бодлогын оновчтой алтернатив хувилбар олонход санал болгох, улмаар гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн үйл ажиллагааны ил тод, шударга, үр ашигтай байдлыг хангах, төрийн байгууллагуудын болон албан тушаалтны зүгээс эрх мэдлээ урвуулан

Энэ албан даалгаврыг гаргасан зүйл заалтаар нь шалгаад өгөөч гэж хууль хяналтын байгууллагад хандах гэж байгаа. Үүнийг хуулийн байгууллага л шийднэ. Энэ тухай мэдээллүүд өнгөрсөн хоёрдугаар сард гарсан. Тухайн үед Б.Энхбаяр мэдээлэл өгөхдөө зөвхөн өөрийнхөө л үзэл бодлыг илэрхийлээд, төрийн албан хаагчдыг буруутай мэтээр олонд тайлбарлаж байсан. Энэ асуудлыг би наймдугаар сараас хойш бичье гэж бодоод, нотлох баримтуудаа цуглуулж байсан. Гэтэл албан даалгавар гэдэг зүйл ороод ирсэн. Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа энэ компанитай холбоотой асуудлыг ярьж байсан. Гэхдээ Б.Энхбаяр шиг албан даалгавар гаргаж байгаагүй. Б.Энхбаяр яагаад албан даалгавар гаргасан, үүний цаана ямар ашиг сонирхол байсан, магадгүй үүнээс сонгуулийнхаа мөнгийг босгочихсон юм биш үү гэсэн хардлага сэтгүүлч хүний хувьд надад төрсөн учраас энэ албан даалгавар ноцтой юм байна гэж үзсэн. Би Б.Энхбаяр хятадуудаас сонгуулийн мөнгөө авсан байна гэж бичээгүй. Хятадуудаас мөнгө авсан байж болзошгүй гэдэг үүднээс нийтлэлээ бичсэн.

Гэтэл Б.Энхбаяр гишүүн өөрийн твиттер хуудастаа “Чадах юм нь л Хятадтай холбох. Өөрсдөө нөгөө яриад байдаг нүүрсний машин авсан гаруудын л нэг шүү дээ” гэдэг зүйлийг бичсэн байсан. Надад нэг ширхэг нүүрсний машин байтугай нүүрсний хэлтэрхий байхгүй.

-Та хууль шүүхийн байгууллагад хандсан уу?

-Хууль хяналтын байгууллагад хандах болсон гурван шалтгаантай. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр хуулийг маш сайн мэддэг хэрнээ яагаад хятад компанид илтэд давуу байдал олгож, албан даалгавар үйлдэж, төрийн албан хаагчид хариуцлага тооцох тухай асуудал ярьсан юм бэ. Хоёрдугаарт, Б.Энхбаяр ноднин жилийн 12 дугаар сард нүүрсний сонсгол хийх үеэр “NTV” телевизийн “Лхагвын тойм” ярилцлагын нэвтрүүлэгт орохдоо “50 сэтгүүлч нүүрсний машинтай” гэж зарласан. Энэ үнэн бол Б.Энхбаяр гишүүн ээ, нүүрсний машинтай 50 сэтгүүлчээ нэр ус, нотлох баримттай нь нийтэд зарла. Гуравдугаарт, Би Б.Энхбаяр гэдэг хүний хууль бус үйлдийг бичсэний төлөө “Нүүрсний машинтай гаруудын нэг” болсон учраас надаас уучлалт гуй, эсвэл нотлох баримтаа гаргаж ир. Энэ гурван үндэслэлээр хууль хяналтын байгууллагад хандаж байгаа. Үүнээс хамгийн ноцтой нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хятад компанид илтэд давуу байдал олгосон албан даалгавар бичсэн явдал. Энэ бол Хууль зүй, дотоод хэргийн сайд хүний хувьд байж боломгүй хуулийн алдаа гэж үзэж байна.

-Та хэвлэлийн хурлын үеэр “Б.Энхбаяр гишүүний талаар хэн нэгэн сэтгүүлч сөрөг зүйл бичвэл түүнийг нүүрсний машинтай гэж хэлж магадгүй” гэж яагаад хэлэв?

-Би Б.Энхбаярын албан даалгавартай холбоотой мэдээллийг олон нийтэд ил болгосныхоо төлөө нүүрсний машинтай 50 сэтгүүлчийн нэг болчихлоо. Магадгүй хэн нэгэн сэтгүүлч Б.Энхбаяртай холбоотой мэдээ, нийтлэл гаргасныхаа төлөө “нүүрсчин” гэж цоллуулахыг үгүйсгэхгүй. Хамгийн анх Зариг.мн сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нүүрсний машинтай гэж төрийн ордонд зарласан шүү дээ. Тэр үед Н.Өнөрцэцэг сэтгүүлчийг хүмүүс сошиалаар “Чи нүүрсний машинтай юм байна, баян юм байна” гэж хэлж байсныг уншигчид санаж байгаа байх. Гэтэл сэтгүүлч Н.Өнөрцэцэг нүүрсний машинтай гэдгийг Б.Энхбаяр гишүүн өөрөө нотлоогүй. Н.Өнөрцэцэг сэтгүүлч Б.Энхбаяр гишүүний Боловсролын зээлийн сантай холбогдох асуудлыг олон нийтэд мэдээлснийхээ төлөө нүүрсний машинтай гэдэг нэр авсан.

-Сэтгүүл зүйн салбарын нэр хүнд яагаад уначихав аа. Сэтгүүлчдийн мэдлэг, ур чадвар дутмаг байгаад байна уу?

-Улстөрчдийн олон нийтэд хүргэж байгаа мэдээллийг сэтгүүлчид л хүргэж байгаа. Сэтгүүлчид байхгүй бол тэд оршин тогтнохгүй. Тэд хэдийгээр өөрийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн байгууллагатай боловч олон хүнд түгээж чадахгүй.

Зөвхөн Б.Энхбаяр гишүүн ч биш, өөр ямар ч хүн алдаа гаргах, ажлаа хийж байгаад шүүмжлэлд өртөх зүйл байх ёстой. Түүнийг нь бичсэнийхээ төлөө сэтгүүлчид гүтгүүлж, доромжлуулж болохгүй. Сэтгүүлчид огт алдаа гаргадаггүй юм биш. Гэхдээ Б.Энхбаяр гишүүн шиг олон нийтэд худал мэдээлэл өгч, сэтгүүлчдийн нэр хүндэд халдана гэдэг хууль бус хэрэг. Тиймээс сэтгүүлчдээ нэр төрөө хамгаалаач ээ. Битгий захын нэг хүнд өөрсдийгөө доромжлуулаад, гүтгүүлээд байгаач ээ. Ингэх бүрд салбарын маань нэр хүнд унаад байна. Энэ нь ард түмэнд муухай харагдаж байна. Бид салбарынхаа нэр хүндийг хамгаалах хэрэгтэй байна.

Залуу сэтгүүлчдэд хандаж хэлэхэд, бичих гэж байгаа зүйлээ маш сайн ойлго. Тухайн хүнээ сайн судал, баримт дээрээ сайн ажилла. Ингэж бичсэн нийтлэл нэгдүгээрт, хүнд хүрдэг. Хоёрдугаарт, таныг эрсдэлд оруулахгүй мэдээ мэдээлэл болно. Өдөр тутмын сонинд 10 жил ажиллахдаа сурсан ганц зарчим минь энэ. Нотлох баримтгүйгээр бичиж болохгүй. Монгол Улс хуультай улс шүү дээ. Хэнийг ч нотлох баримтгүйгээр бүү гүтгэ. Энэ бол байж боломгүй асуудал.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар: Сэтгүүлчид өөрсдийнхөө төлөө явж чаддаггүй, саналаа хэлдэггүй

Мөн хэвлэлийн хурлын үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар хэлсэн үгэндээ “МСНЭ бол гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага. Өнөөдөр Монголд 600 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Тэнд ажиллаж байгаа ажилчид МСНЭ-ийн гишүүн гэж явдаг. Гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс ирсэн хүсэлт бүрд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж ажилладаг. Erennews.mn сайтын сэтгүүлч Р.Саруултөгс надтай уулзаж, энэ асуудлаа хэлсэн учраас хэвлэлийн хурлыг нь дэмжин ирж байна.

Сэтгүүл зүйн салбарын нэр хүнд унаж байна. Үүнд бид өөрсдөө буруутай. Бид нэгдэн нийлж чадахгүй байгаа зэрэг асуудал бий. Ноднин “50 нүүрсний машин сэтгүүлчдэд тараагдахад бэлэн болсон. Шинэ нь 400 сая төгрөг, багадаа 200-300 сая төгрөгний үнэтэй байдаг” гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудлаар бид холбогдох байгууллагад нь хандсан боловч тодорхой хариу өгөөгүй. Ер нь өндөр албан тушаалтнууд манай салбарыг элдвээр хэлдэг. Тэр бүрд нь холбогдох байгууллагад нь ханддаг. Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар сонгуулийн өмнө “Сэтгүүл зүйн салбар тэр чигтээ шантааж хийдэг” гэж хэлж байсан. Энэ болгонд нь бидний зүгээс “Үүнийгээ нотло, уучлал гуй” гэсэн хариу хэлдэг боловч ямар нэгэн хариу өгөөгүй.

НЗДТГ-ын дарга П.Хадбаатар гэсэн гарын үсэгтэй “Бид буруугүй юм байна. Та бүхэнд гомдол байгаа бол хууль хяналтын байгууллагад шалгуулж шийдүүлээрэй” гэсэн бичиг ирсэн. Төрийн өндөр албан тушаалтнууд битгий хэл дурын иргэн биднийг элдвээр хэлдэг болсон. Жишээлбэл, саяхан шонхор шувуутай холбоотой асуудал гарсан. Гэтэл энэ асуудлын араас явсан хэвлэл мэдээллийн бүх ажилчдыг арабуудаас 500 орчим сая төгрөгийн хахууль авсан гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ мэдээллийн дагуу бид ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд хандсан. Тус албанаас Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хэргийг шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар тогтоосон. Гэтэл сонгуулийн дараа биднээс нэгэнтэй нь ч уулзаагүй хэрнээ нэг прокурор “Хохирсон хүн байхгүй учраас энэ хэргийг хаалаа” гэж утсаар ярьсан. Яагаад хохирогч байхгүй гэж. Манай салбар тэр чигтээ хохирчихоод байна шүү дээ. Арабуудаас хэн мөнгө авсан юм бэ. Түүнийгээ л нотолчих. Бид энэ асуудал дээр дахин гомдол гаргасан. Энэ бол сэтгүүл зүйн салбарын нэр хүндтэй холбоотой асуудал. Үүгээр дамжуулж хэн дуртай нь манай салбарыг элдвээр хэлдэг болжээ гэдгийг хэлэх гэсэн юм.

Сэтгүүлч Р.Саруултөгс энэ хэргийг хууль хяналтын байгууллагаар шийдүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. МСНЭ-ийн зүгээс уучлал гуйхыг шаардана. Нүүрсний машинтай 50 сэтгүүлчийг зарлах ёстой. Үүнийгээ нотлох ёстой. Үгүй гэвэл мэдээллээ нотлоогүй хэрнээ жирийн нэг сэтгүүлч яриад эхлэхээр “Нүүрсний машинтай сэтгүүлчийн нэг нь л байна даа” гэж ярьж, бичиж үнэхээр болохгүй. Энэ бол манай салбарын нэр хүндэд ноцтой халдаж байгаа үйлдэл учраас уучлал гуй. Үгүй бол хууль хяналтын байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэхийг МСНЭ дэмжиж ажиллана.

Мөн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд шинэчилсэн найруулга хийх гэж байна. Энэ талаар бүх салбараараа хэлэлцсэн. Сэтгүүлчдийг идэвхитэй оролцоорой гэж их уриалсан. Гол нь сэтгүүлчид өөрсдийнхөө төлөө явж чаддаггүй, саналаа хэлдэггүй. Араас нь ингэх байсан юм, тэгэх байсан юм гээд хойноос нь ярьж халагладаг. Одоо бид нэгдэх цаг болсон. Хамтдаа салбарынхаа нэр хүндийг өсгөцгөөе” гэсэн юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жүдочид “Токио-2024” их дуулгад өрсөлдөхөөр Япон улсыг зорилоо 13 цаг 18 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна 13 цаг 23 мин Л.Энх-Амгалан: Эцэг эхтэй хүүхдүүд асрамжийн газарт ирэх нь нэмэгдэж байна 13 цаг 30 мин Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллахад Монгол Улс бэлэн гэв 13 цаг 36 мин Б.Энхбаяр гишүүн ээ, нүүрсний машинтай 50 сэтгүүлчээ нэр ус, нотлох баримттай нь нийтэд зарла 14 цаг 31 мин 2025 оны төсвийг хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулна 14 цаг 58 мин SIPRI: Дэлхий даяар зэвсгийн наймаа эрс өслөө, нэн ялангуяа Орост 15 цаг 9 мин Ерөнхий сайдыг Араб руу нистэл “минажуулсны” нууц: Хятадын талаас баримтууд олдож эхэллээ! 15 цаг 27 мин АНУ өөрсдийгөө коронавирус дэгдсэний нэг шалтгаан болгон нэрлэв 15 цаг 48 мин Урсула фон дер Ляйен: Еврокомиссийн даргын тухай 5 баримт 16 цаг 5 мин Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд цахимаар оролцоно 16 цаг 15 мин Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ 16 цаг 31 мин Эрт илрүүлэгт хамрагдсан нэгдүгээр ангийн сурагчдын 78,5 хувь нь шүдний өвчлөлтэй гарчээ 16 цаг 41 мин БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн анхааралд! 17 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн 17 цаг 47 мин Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Уржигдар 15 цаг 05 мин Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна Уржигдар 12 цаг 17 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ Уржигдар 09 цаг 44 мин Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Уржигдар 09 цаг 34 мин Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа Уржигдар 09 цаг 09 мин
iИх уншсан
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ Урсула фон дер Ляйен: Еврокомиссийн даргын тухай 5 баримт SIPRI: Дэлхий даяар зэвсгийн наймаа эрс өслөө, нэн ялангуяа... Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн ами... Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажилла... 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ца... Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Ерөнхий сайдыг Араб руу нистэл “минажуулсны” нууц: Хятадын т... Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжэ... Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор... Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Гео...
Top