x

2025 оны төсвийг хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулна

лсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өчигдрийн (2024.12.03) хуралдаж, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар яаралтайгаар хэлэлцэх дэгийн талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлыг Байнгын хорооны дарга Б.Баярбаатар танилцуулсан юм. Ажлын хэсгийг ямар бүрэлдэхүүнтэй байгуулах талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, А.Ариунзаяа, Д.Бум-Очир нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Хууль зүйн байнгын хороотой хамтран хуралдаж нэг удаагийн дэгийн тухай хуулийн төсөл боловсруулсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжээгүй.

Иймд нэг удаагийн бус, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, хуулийн төсөл боловсруулах нь зүйтэй гэсэн юм. Түүний энэ байр суурийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа дэмжиж байгаагаа илэрхийлээд, шуурхай шийдвэрлэх шаардлагатай асуудал тул ажлын хэсгийг Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар өөрөө ахалж ажиллах нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир ч мөн дээрх хоёр гишүүнтэй ижил саналтай байгаагаа хэлж, гагцхүү цаг хугацааны хувьд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад явах боломж бий эсэхийг асуув.

Түүний асуултад өгсөн хариултдаа Байнгын хорооны дарга Б.Баярбаатар Улсын Их Хурлын даргын зөвлөлийн хуралд мөн ийм байр суурь илэрхийлснээ танилцуулаад, хуулийн төслийг яаралтайгаар хэлэлцүүлэх санал оруулах эрх зөвхөн Засгийн газарт байх боловч Засгийн газраас Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлах эрхгүй болохыг дурдсан юм. Иймд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаралтайгаар хэлэлцэх боломжгүй болохыг тэрбээр онцолж, харин Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг ердийн журмаар хэлэлцэх цаг хугацааны боломжгүй тул түүнийг хэлэлцэх дэгийг нэн даруй боловсруулж батлах шаардлагатай байгааг дурдлаа.

Байнгын хорооны даргын хариултыг сонссоны дараа Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат санал гаргаж, өмнө нэг удаагийн дэгийн төсөл боловсруулах Байнгын хороодын хамтарсан ажлын хэсгийг ахалж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуугаар энэ ажлын хэсгийг дахин ахлуулах нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ч мөн нэгэнт эхлүүлсэн ажлаа гүйцээн дуусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Цаашид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг одоо нэг удаагийн дэг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллах гишүүн үргэлжлүүлэн хийгээд явбал үр дүнтэй гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл хэллээ.

Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж баталлаа. Тогтоолд, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбууг, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Г.Очирбат, Б.Хэрлэн, Д.Энхтуяа нарыг ажиллуулахаар тусгаж, Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцэх дэгийн талаарх саналаа танилцуулахыг үүрэг болгосон байна.

Тогтоол батлагдсаны дараа Ажлын хэсэг нэн даруй хуралдаж, төсвийн төслийг яаралтайгаар хэлэлцэх нэг удаагийн дэг батлах тухай саналыг боловсруулан Байнгын хорооны хуралдаанд эргэж танилцуулав. Тус Ажлын хэсэг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авч, хууль, тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцуулав. Тэрбээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан, тус хуульд заасан үндэслэлээр өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хэлэлцэхэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан улсын төсвийг хэлэлцэн батлах хугацааг баримтлахгүй байхаар төсөлд тусгасныг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Хуулийн төсөлд, тус хуулийг баталсан өдрөөс эхлэн Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталж дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөхөөр заасан байна.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуугийн хийсэн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир санал хэлсэн юм. Засгийн газар Монгол Улсын 2025 оны төсвийг өргөн барихтай хуулийн төслийн үндэслэлийг уялдуулах нь зүйтэй гэсэн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн асуултад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариулахдаа төсвийн төслийг хэлэлцэж эхлэхэд хууль хүчин төгөлдөр болчихсон байх ёстойг онцолсон юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуулийн төслөө гишүүдэд сайтар ойлгуулах шаардлагатайг ажлын хэсгийн гишүүдэд зөвлөв.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жүдочид “Токио-2024” их дуулгад өрсөлдөхөөр Япон улсыг зорилоо 13 цаг 10 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна 13 цаг 15 мин Л.Энх-Амгалан: Эцэг эхтэй хүүхдүүд асрамжийн газарт ирэх нь нэмэгдэж байна 13 цаг 23 мин Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллахад Монгол Улс бэлэн гэв 13 цаг 28 мин Б.Энхбаяр гишүүн ээ, нүүрсний машинтай 50 сэтгүүлчээ нэр ус, нотлох баримттай нь нийтэд зарла 14 цаг 23 мин 2025 оны төсвийг хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулна 14 цаг 50 мин SIPRI: Дэлхий даяар зэвсгийн наймаа эрс өслөө, нэн ялангуяа Орост 15 цаг 2 мин Ерөнхий сайдыг Араб руу нистэл “минажуулсны” нууц: Хятадын талаас баримтууд олдож эхэллээ! 15 цаг 19 мин АНУ өөрсдийгөө коронавирус дэгдсэний нэг шалтгаан болгон нэрлэв 15 цаг 40 мин Урсула фон дер Ляйен: Еврокомиссийн даргын тухай 5 баримт 15 цаг 57 мин Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд цахимаар оролцоно 16 цаг 7 мин Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ 16 цаг 23 мин Эрт илрүүлэгт хамрагдсан нэгдүгээр ангийн сурагчдын 78,5 хувь нь шүдний өвчлөлтэй гарчээ 16 цаг 33 мин БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн анхааралд! 17 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн 17 цаг 39 мин Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Уржигдар 15 цаг 05 мин Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна Уржигдар 12 цаг 17 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ Уржигдар 09 цаг 44 мин Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Уржигдар 09 цаг 34 мин Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа Уржигдар 09 цаг 09 мин
iИх уншсан
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ Урсула фон дер Ляйен: Еврокомиссийн даргын тухай 5 баримт SIPRI: Дэлхий даяар зэвсгийн наймаа эрс өслөө, нэн ялангуяа... Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн ами... Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажилла... 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ца... Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Ерөнхий сайдыг Араб руу нистэл “минажуулсны” нууц: Хятадын т... Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжэ... Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор... Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Гео...
Top