Засгийн газар ээлжит хуралдаан өнөөдөр үдээс хойш 14:00 цагт хуралдана. Хуралдаанаар УИХ-д өргөн барихаар төлөвлөж буй Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Саудын Арабын Хаант Улсад ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд цахимаар оролцох юм байна. 2025 оны төсвийн хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсантай холбоотой Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэхээр болсон. Ингэхдээ төсвийн зарлагыг 1,9-2,4 их наядаар бууруулсан төслийг Засгийн газар дахин өргөн барих юм.