Оросын сөнөөгч Су-57
Фото: UAC Press Office/TASS/dpa/picture alliance
Зэвсгийн наймаа болон түүний үйлчилгээний ашиг дэлхийн топ-100 компанид эрс нэмэгдэн 2023 онд 632 тэрбум доллар доллар болсон нь өмнөх оныхоос нь 4,2%-иар өсчээ.
Ийм мэдээллийг Стокгольмын Дэлхийн энх тайвны асуудал судлах олон улсын хүрээлэнгийн (SIPRI) арванхоёрдугаар сарын 2-нд нийтлүүлсэн илтгэлд гарган танилцуулжээ. Топ-100 компанийн ашгийг Газын зурвас ба Украны дайнтай холбоотой эрэлт гарсан байна. Зэвсгийн жижиг наймаачид энэ боломжийг ихээхэн овжин ашиглажээ.
Оросын зэвсгийн компаниудын ашгийн эрс өсөлт
Мэдээлэл байхгүй учир уг жагсаалтад Оросын зөвхөн хоёр компани оров. Гэсэн ч тэр хоёрын ашиг 40%-иар нэмэгдэн ойролцоогоор 25,5 тэрбум доллар болжээ. Үйлдвэрлэл шууд хүчин чадал эзэмшдэггүй гэхдээ олон тооны зэвсэг үйлдвэрлэгч нарыг хянадаг “Ростех”-ийн өсөлтийн 49%-иар тэр ашиг голчлон босчээ. “Ростех”-ийн мэдлийн өмнөх жагсаалтад багтаж байсан долоон компанийн мэдээллийг энэ удаа SIPRI авч чадсангүй.
"Оросын зэвсгийн үйлдвэрлэлийн албан ёсны статистик бүрхэг бөгөөд тодорхой биш. Гэхдээ зэвсгийн шинжээчдийн ихэнх 2023 онд цэргийн шинэ техникийн үйлдвэрлэл эрс нэмэгдсэн ба байгаа зэвсгийн шинэчлэл өргөн явагдсан гэж тооцож байна” хэмээн SIPRI байгууллагын цэргийн зардал базэвсгийн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан захирал Нань Тянь хэлэв. Украинд Орос давшилт хийж байгаа учир шинэ зэвсэг сум хэрэгслийг ихээр үйлдвэрлэж байна гэж захирал онцолжээ.
Украины компаниудаас чансаанд зөвхөн улсын концерн "Укроборонпром" багтсан ба түүний ашиг 69 хувиар нэмэгдэн хоёр тэрбумын хэмжээнд хүрчээ.
Америкийн компаниудын ашиг нь өсч, үйлдвэрлэлийн асуудлууд нь хэвээр
Дэлхийн топ-100 үйлдвэрлэгчид багтсан АНУ-д байрладаг 41 компани 317 тэрбум долларбн хэмжээний ашиг олсон нь уг жагсаалтын компаниудын ашгийн тал хувийг босгосон ба 2022 оны үзүүлэлтээс 2,5%-иар илүү байна. Ер нь 2018 оноос хойш энэ жагсаалтын эхний тавд дандаа америкийн компаниуд орж иржээ.
Олон талын зориулалттай сөнөөгч F-35 онгоцыг Lockheed Martin үйлдвэрлэдэг,
Фото: picture alliance/dpa/dpa-Zentralbild
Гэтэл Lockheed Martin ба RTX Corporation (2023 оны зургаадугаар сар хүртэл- RaytheonTechnologiesCorporation) гэсэн дэлхийн хоёр том зэвсгийн концерн орлого нь унасан компаниудын тоонд багтав. "Олон талын үйл ажиллагаатай, янз бүрийн зэвсэг үйлдвэрлэгч Lockheed Martin, RTX компаниуд нь түүхий эд, эд ангийн нийлүүлэлтийн нарийн урсгалаас ихээхэн хамааралтай байдаг нь тэдний пуужингийн ба нисэхийн техникийн үйлдвэрлэлтэд нөлөөлжээ.
Европын батлан хамгаалахын салбар дэлхийн ашиг орлогоос хоцорч явна
Жагсаалтад Европт байрласан 27 компани (Оросоос гадна), өнгөрсөн онд 133 тэрбум долларын ашигтай байсан нь өмнөх жилийнхээс зөвхөн 0,2 хувиар илүү байна. Гэтэл энэ даруу тооны цаана зураглал эрс өөр. Нарийн ээдрээтэй зэвсэг бүтээдэг европ компаниуд 2023 онд хуучин гэрээгээр голдуу ажилласан учраас тэдний ашиг нь захиалга их ирснийг үзүүлэхгүй байна.
Rheinmetall концерны бүтээгдэхүүн Leopard 2 танкууд энэ жилийн тавдугаар сарын Литвад болсон хээрийн сургууль дээр, Фото: Kay Nietfeld/dpa/picture alliance
Лоренцо Скараццато зааснаар, зэвсгийн нарийн ээдрээтэй бүтээгдэхүүнийг компаниуд удаан хугацаагаар бэлтгэн эрэлтийн өөрчлөлтийг төдийлөн анхаарахгүй. Үүгээр, эдгээр компаниудын ашиг 2023 онд захиалга ихтэй ч удаан байжээ. Гэтэл их бууны сум, их буу мөн агаараас хамгаалах системийн шаардлага Украины дайнаас болон их байсантайгаар европын зэвсгийн үйлдвэрлэгчдийн орлого нэмэгджээ.
Тухайлбал, тэр эрэлтийг Герман, Швед, Украин, Польш, Норвег, Чехийн компаниуд гүйцэтгэлээ. Жишээлбэл, немецийн Rheinmetall их бууны 155 мм-ын сумны гаргалтаа нэмэгдүүлж, Leopard танкын нийлүүлэлт ба шинэ захиалгаар цэргийн программтай холбоотойгоор ашиг ихтэй байна. Цэргийн тойргийн нийлүүлэлт гэсэн хөтөлбөрөөр бол ямар нэгэн орон Украинд зэвсэг нийлүүлэхэд оронд нь төдий тооны захиалгуудыг өөрсдийн холбоотнуудаас авдаг байна.
Өмнөд Солонгос, Японы ЦАҮЦ Азидаа тэрүүлж байна
Топ-100 жагсаалтад Ази Номхон далайн бүсийн 23 компани багтсан ба тэдний ашиг 5,7% -иар нэмэгдэн 136 тэрбум доллар болов. Өмнөд Солонгосын дөрвөн компани нийлээд 39%-ийн өсөлттэй, ашиг нь 11,0 тэрбум доллар болов. Японы таван компанийн өсөлт 35% болоод 10,0 тэрбум болжээ. Токиогийн цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлого нь Японы дотоод эрэлтийг эрс нэмэгдүүлэн зарим компанийн шинэ захиалгын портфель нь 300%-иар нэмэгджээ.
Өмнөд Солонгосын 155-мм-н өөрөө явагч их бууны K9 Thunder төхөөрөмж,
Фото: YONHAPNEWS AGENCY/picture alliance
"Өмнөд Солонгос, Японы зэвсгийн компаниудын ашиг эрс нэмэгдсэн нь тэр бүс нутгийн цэрэгжилт эрс нэмэгдсэний ерөнхий зураглалыг харуулж байна. Украины дайнтай холбоотойгоор Өмнөд Солонгосын зэвсгийн үйлдвэрлэгчид Европт тэдний бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэнээс дэлхийн зэвсгийн зах зээлд өөрсдийн эзлэх хувиа эрс нэмэгдүүлэхээр хичээж байна.
Ойрхи Дорнод: зэвсгийн наймаачдын ашиг нь Газын зурвас болон Украины сөргөлдөөнүүдтэй холбоотой
ЦАҮЦогцолборын дэлхийн 100 компаниудын тоонд Ойрхи Дорнодын зургаан компани багтавв. Тэдний нийт ашиг 18% - 19,6 тэрбум доллар хүртэл өсчээ. Газын зурвасын дайн эхэлснээс хойш энэ зургаагийн гурван израиль компанийн зэвсгийн наймаа 13,6 тэрбум доллар болсон нь SIPRI топ-100 жагсаалтад хэзээ нэгэн цагт орж байсан израиль компаниудын хамгийн өндөр үзүүлэлт болов. “Төмөр дээвэр” АДХ системийг бүтээгч Rafael компани энэ жагсаалтад орж иржээ.
Хүнд хохирлын дараа Нидерланд Украины агаараас хамгаалах Patriot системийг нөхөж өгөв: Европын энэ зэвсгийн нөөц бараг шавхагдлаа
MWM: Нидерланд Украинд Patriot пуужингийн гурван батарейг бэлэглэв, GettyImages / SeanGallup
Patriot системийг Украинд өргөн хэмжээгээр нийлүүлсэн нь Европ даяар Агаарын довтолгоог алсаас угтан сөнөөх боломжийг нь үгүй хийж байна гэж MWM гэдэг америкийн цэргийн хэвлэлд бичжээ. Энэ системийн ижил төстэй зэвсэг гэж Баруунд байхгүй учраас зэвсгийн нөөцийн хомсдол түүнд маш эмзэг асуудал болж байна. АНУ-ын нөөц нь ч буурчээ.
Нидерланд саяхан MIM-104 “Пэтриот” (Patriot) системийн “газар-агаар” системийн гурван батарейг Украины Зэвсэгт хүчинд нийлүүлэв. Үүнийг тус орны Батлан хамгаалахын сайд Рубен Брекельманс арваннэгдүгээр сарын 28-нд батлан хэлжээ. Хойд европын орон 2023 оны эхнээс УЗХ-ний хэрэглээнд “Пэтриот” нийлүүлж байгаа АНУ ба Герман хоёрын дараах гурав дахь орон нь боллоо. Гэхдээ НАТО-гийн бусад гишүүд тухайлбал, Испани хандиваа хожуу өгөхөөр болсон ч энэ гурван улс цаашид уг зэвсгийг үргэлжлэн нийлүүлсээр байна. Өнөөдөр Нидерланд нь нийлүүлэлтээ үргэлжлүүлэх чадвартай цөөн орнуудын нэг болж байна. Бусад орнуудын ийм системийн зэвсэг тив даяар мэдэгдэхүйцээр багасчээ.
“Пэтриот” системийн өргөн цар хүрээтэй нийлүүлсэн нь Европ даяар алсын зайн хамгаалалт хийх боломжийг эвдлэв. Үүнтэй зэрэгцээд АНУ-ын өөрсдийнх нь боломж, нөөц нь нэн ялангуяа өнгөрсөн оны сүүлчээс Ойрхи Дорнодод ачаалал нэмэгдсэнээс буурлаа. “Пэтриот” систем нь 200 орчим км-ын зайд бүх төрлийн онгоцнуудыг мөн бага тусгалын баллистик пуужин, янз бүрийн төрлийн далавчит пуужинг барин сөнөөх чадвартай. Америк-Израилийн “Давидын праща гэх “чулуу харвах эртний зэвсгийн нэр” (David’s Sling) гэх системээс өөр түүнтэй эн зэрэгцэх зэвсэг үгүй төдийгүй түүнийг зөвхөн Израиль л нийлүүлдэг. Баруунд “Пэтриот” шиг төстэй зэвсэг байхгүй ба нөөц нь барагдсан нь тэдэнд том асуудал үүсгээд байна.
“Пэтриот” системийн хомсдол нь Украины зэвсэг дууссанаас эхлээд гарч ирэв. Тухайлбал, оросын пуужингийн довтолгоонд өртсөн хохиролын видео бичлэгийн архив хуримтлагдсаар байна. Оросын эх сурвалжууд анх удаагаа 2023 оны тавдугаар сард МиГ-31К сөнөөгч онгоцны пуужингаар системийн элементүүдийг амжилттай устгаснаа зарласан. Хожуу довтолгоон амжилттай болсон олон тооны баримтууд нийтлэгдсэн байв.
Гуравдугаар сарын 10-ны өдөр нийтлэгдсэн кадрт баллистикпуужин “Искандер-М”Донецк мужийн Сергеевка суурины орчим “Пэтриот”батарейн элементүүдийг устгасан нь буужээ. Долоодугаар сарын Оросын БХЯ-ны нийтлүүлсэн зурагт “Патриот” хоёр батарейг Одессмужийн Южное сууринд устгаснаа харуулсан юм. Тэднийг “Искандер-М” пуужингийн цохилтоор устгасан байлаа.
Наймдугаар сарын дундуур “Пэтриот” батарейнуудыг нэр нь заагдаагүй газар амжилттай устгаснаа бас нийтэлсэн байлаа. Тэр цохилтоор америкийн пуужинтай холбоотой AN/MPQ-65 радио локацийн станцыг устгасан байв. Үүнээс гадна долоо хоногийн дараа нь өөр гурван батарейг “Искандер” пуужингийн кассетын цэнэгээр сөнөөсөн видеог бас харууллаа.