Арванхоёрдугаар сарын 1-нд Урсула фон дер Ляйены толгойлсон Еврокомиссийн шинэ бүрэлдэхүүн ажилдаа орсон юм. Урсула фон дер Ляйен хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа орж байгаа. Тэр хурц тодруун улс төрийн карьер, маргаантай үзэл бодол мөн дуулиантай амьдралтай хүн юм.
Баримт 1. Еврокомиссийг толгойлсон анхны эмэгтэй дарга
Германы төлөөлөгч Урсула фон дер Ляйен Еврокомиссийн даргаар 2019 оны зун анх сонгогджээ. Түүний төлөө 747 депутатын 383 нь санал өгсөн юм. Түүнээс өмнө энэ тушаалд дандаа эрэгтэйчүүд ажиллаж иржээ. Тэр үед Урсула фон дер Ляйен 30 жилийн улс төрийн карьертай байлаа. Тэрээр Доод Саксоны парламентад ажиллаж байгаад Хөдөлмөрийн сайд мөн Германы «фрау БХЯ-ны сайд» байв. Фон дер Ляйены удирдлага дор Европ коронавирусны дэгдэль болон дэлхийн улс төрийн хурцатмал байдлыг туулж ирэв.
Баримт 2. COVID-19 вакцинтай холбоотой дуулианд хутгалдав
Америкийн хэвлэл мэдээлэлээр дамжуулсаны дагуу энэ улстөрч 2021 онд Pfizer компанийн тэргүүн Альберт Бурлатай COVID-19 вирусны эсрэг 1,8 тэрбум доз вакциныг тэд туршилтаа дуусгангуут нь € 35 тэрбум еврогоор худалдан авах гэрээ байгуулжээ. Наймаа хэлэлцээр нь албан бусаар явагдаж, наймааны хэлэлцээрийг SMS-ээр харилцан холбооны гишүүн орнуудтай тохиролцолгүй явуулжээ. Мөн Урсулагийн нөхөр Хайко фон дер Ляйен, Pfizer компанитай хамтардаг Orgenesis компанийн анагаахын захиралаар нь ажиллаж байлаа.
Гэрээний нөхцлөөр, ЕХ нь Pfizer вакциныг 2027 он хүртэл худалдан авах ёстой бөгөөд тэдний ихэнх нь аль эртнээс ашиглагдахгүй устгалд орж байгаа юм.
Энэ бүгдийн улмаас фон дер Ляйеныг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бусаар хувь авсан, захиргааны баримтуудыг устгасан хэрэгт буруутгаж байгаа билээ. БУельгийн прокурор эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаад тэр нь Европын холбооны прокурорт шилжигджээ. Одоо уг хэрэг юунд ч хүргэсэнгүй, улстөрч маань харилцаж байсан бичлэгээ аль эрт үнэ цэнэгүй байсан учир устгасан гэж мэдүүлээд өнгөрөв.
Энэ гэрээний буянаар, ЕК-ийн дарга хоёр дахь удаагаа дахин сонгогдохдоо гадаад бодлогодоо АНУ-ын захиалгыг хэрэгжүүлж, тэдний ашиг сонирхлыг явуулахаар Цагаан ордны дэмжлэг авсан гэсэн яриа хэвлэлээр тархсан байгаа.
Баримт 3. «Европын нэгдсэн улс» гэсэн бодлого баригч
Немецийн хэвлэлд ярилцлага өгөхдөө Урсула фон дер Ляйен өөрийн зорилгоо Швейцарь, Герман эвсэл АНУ-ын жишигээр Европын Нэгдсэн улсыг байгуулах явдал гэсэн байв. Тэрээр ирээдүйд ЕХ-г «улс орнуудын өөрсдийн үндэсний сонирхолыг барихаар эрмэлзсэн чөлөөт холбоо биш» гэж харж байгаа гэнэ. Гэхдээ Их Британийг ЕХ-ноос гарахын эсрэг юу ч хийсэнгүй бөгөөд англичууудын тусгаар улс байх хүслийг нь хязгаарлаж чадахгүй гэсэн байв.
Баримт 4. Орос угсаатай
Урсула фон дер Ляйен Доод Саксоны ерөнхий сайд агсан Эрнест Альбрехтын гэр бүлд төржээ. Түүний эх нь XIXзуунд Орост амьдарч байсан ажил хэрэгч хүн Людовиг Кнопын охин байв. Кноп нэгмэлийн үйлдвэрүүдийн сүлжээтэй, хөвөнгийн сайн наймаачин байжээ. Оросын эзэн хаан II Александр 1877 онд түүнд бароны хэргэм зэрэг олгожээ. Дэлхийн нэгдүгээр дайны эхэнд түүний бизнес уналтад ороод бүх үйлдэрүүд нь нийгэмчлэгдсэн ба гэр бүлээрээ цагаачилжээ.
Баримт 5. Фон дер Ляйены амь насанд халдахаар бэлтгэж байжээ
1970-аад оны эхээр Урсулагийн эцэг Доод Саксоны ерөнхий сайдын тушаалд байхад ХБНГУ-ын тусгай албаныхан түүний гэр бүлд халдахаар бэлтгэж байгаа магадлалтай мэдээлэл авсан байв. Түүнийг зүүний хэт даврагчдын «Улаан армийн фракц» бэлтгэн Урсула фон дер Ляйены хулгайлахаар цэхэж байсан гэнэ. Тэрээр Роуз Лэдсон нэрийн дор Лондонд нууцаар нэг жил орчим амьдарч эдийн засгийг судалжээ.