x

Тэгш хамруулах боловсролын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав

Монгол Улсын Боловсролын яам болон Люксембургийн Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр “Адина-тэгш боломж” ТББ-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх “Тэгш хамруулах боловсролын сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгуулав. Сургалтад 21 аймаг, есөн дүүргийн тэгш хамруулах боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, төслийн зорилтот 30 сургуулийн багш нарыг хамруулжээ.

Сургалтад хамрагдсан мэргэжилтэн, арга зүйч, багш нар тэгш хамруулах боловсролын орчин болон арга зүйн тохируулга, хандлагын өөрчлөлт, сургалтын хөтөлбөрийг хүртээмжтэй, чанартай болгоход хувь нэмрээ оруулж, цааш түгээн дэлгэрүүлэх юм.

Сургалтын агуулгыг тэгш хамруулах боловсролын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, ерөнхий боловсролын сургуулийн багш, төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн төслийн ажлын хэсэг боловсруулж, онол 40 хувь, дадлага 60 хувь байхаар төлөвлөн, танхимаар зохион байгуулав. Сургалтын дүнд:

  • Монгол Улсын бодлогын баримт бичиг, хууль эрх зүйд тусгасан тэгш хамруулан сургах боловсролын талаарх ойлголт, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс;
  • Тэгш хамруулах боловсролыг чанартай үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай сургалтын орчин, танхим тохируулга, анги зохион байгуулалт;
  • Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, сургалтын хөтөлбөрт суралцахуйн түгээмэл загвар ашиглан хийх тохируулга, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй;
  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид боловсрол эзэмшихэд шаардлагатай дэвшилтэт технологи болон туслах хэрэгсэл;
  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын гарааны үнэлгээ болон ахицыг үнэлэх аргачлал зэргийн талаар онолын цогц мэдлэг ойлголттой болж, практикт суралцах юм.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жүдочид “Токио-2024” их дуулгад өрсөлдөхөөр Япон улсыг зорилоо 2 цаг 57 мин Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна 3 цаг 2 мин Л.Энх-Амгалан: Эцэг эхтэй хүүхдүүд асрамжийн газарт ирэх нь нэмэгдэж байна 3 цаг 10 мин Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллахад Монгол Улс бэлэн гэв 3 цаг 15 мин Б.Энхбаяр гишүүн ээ, нүүрсний машинтай 50 сэтгүүлчээ нэр ус, нотлох баримттай нь нийтэд зарла 4 цаг 10 мин 2025 оны төсвийг хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулна 4 цаг 37 мин SIPRI: Дэлхий даяар зэвсгийн наймаа эрс өслөө, нэн ялангуяа Орост 4 цаг 49 мин Ерөнхий сайдыг Араб руу нистэл “минажуулсны” нууц: Хятадын талаас баримтууд олдож эхэллээ! 5 цаг 6 мин АНУ өөрсдийгөө коронавирус дэгдсэний нэг шалтгаан болгон нэрлэв 5 цаг 27 мин Урсула фон дер Ляйен: Еврокомиссийн даргын тухай 5 баримт 5 цаг 44 мин Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд цахимаар оролцоно 5 цаг 54 мин Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ 6 цаг 10 мин Эрт илрүүлэгт хамрагдсан нэгдүгээр ангийн сурагчдын 78,5 хувь нь шүдний өвчлөлтэй гарчээ 6 цаг 20 мин БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн анхааралд! 7 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн 7 цаг 26 мин Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Өчигдөр 15 цаг 05 мин Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна Өчигдөр 12 цаг 17 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ Өчигдөр 09 цаг 44 мин Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Өчигдөр 09 цаг 34 мин Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа Өчигдөр 09 цаг 09 мин
iИх уншсан
"Ачит Ихт"-ийн 34 хувийг төр нь авна уу, дарга нар аа! Яасан завтай, ямар их мөнгөтэй юм бэ, Ерөнхий сайд аа! Ижил тэнцүү ба Тэгш түгээмэл (Equality and Equity) Д.Уламбаяр: Монголын шүүгч, прокурор Гаагийн шүүхийн шийдвэр... Мааниа зөв ойлгож, боди сэтгэлийг бясалгаж сурцгаая Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ Урсула фон дер Ляйен: Еврокомиссийн даргын тухай 5 баримт SIPRI: Дэлхий даяар зэвсгийн наймаа эрс өслөө, нэн ялангуяа... Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого” Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас дөрвөн хүн ами... Төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажилла... 2025 оны төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаана Хөвсгөлийн уулархаг нутаг, төвийн аймгуудын ихэнх нутгаар ца... Америкийн Засгийн газрыг шинэчлэх Элон Маскийн төлөвлөгөө Мансууруулах бодис тээвэрлэсэн шумбагч онгоцнуудыг саатуулжэ... Аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025 оны Төсвийн тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай горимоор... Ц.Туваан: Хайгуулын салбарыг орхигдуулсан алдаагаа засч, Гео... Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Top