x

Ж.Чинбүрэн: Бүх эмийг жороор олгохоор хуульчилсан гэдэг бол ташаа ойлголт

Бэлгэвч авахаар эмийн санд орсон эрийн өөдөөс эмийн санч “Эмчийн бичгээ аваад ир ээ” гээд өгөхгүй гаргаж байгаа хошин контент олон нийтийн сүлжээнд түгж, үүнийг үзсэн иргэд үнэхээр л бүх эмийг, бэлгэвчийг хүртэл жороор буюу эмчийн бичгээр өгдөг болчихсон уу гэж гайхаж, эргэлзэж, тус контентын доор санал сэтгэгдлээ илэрхийлэхдээ хууль баталсан Улсын Их Хурлыг иргэдэд хүндрэл учрууллаа гэж буруутгасан хандлагыг ч илэрхийлжээ.

Бодит байдлаараа үнэхээр бүх эмийг жороор олгож, иргэдэд хүндрэл учруулж байна уу.  Юунаас болоод иргэдийн дунд ийм ойлголт үүссэн бэ гэдгийг албаны эх сурвалжуудаас тодруулж, тайлбар авлаа. Эхлээд УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавъяат эмч гишүүн Ж.Чинбүрэнд хандав.  Хуулийн төслийг өмнөх парламентаар баталж, энэ оны 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.

Ж.Чинбүрэн:

-УИХ-ын хаврын чуулганаар Эмийн асуудлаар сонсгол хийсэн. Сонсголын зорилго нь эмийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, боломжийн үнэ өртгөөр иргэдэд хүргэх том тогтолцоог хийхэд ямар асуудал тулгараад байна, юуг бид шийдвэрлэх шаардлагатай вэ гэдгийг тодруулахад чиглэсэн. Тиймээс ч Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн парламентаар шахаж баталсан.

Батлахдаа одоо иргэдийг бухимдуулаад байгаа эмийг тусгай жороор олгох, энгийн жороор олгох, эсвэл жоргүй олгох гэдэг зохицуулалтыг хуучин яаж хэрэгжиж байсан яг тэр хэвээр нь үлдээсэн. Нэг ч үг, үсгийн өөрчлөлт оруулаагүй. Харин ямар зохицуулалт энэ хуульд орсон бэ гэвэл эмийн худалдаа эрхлэгчдийн хариуцлагыг өндөржүүлсэн, нөгөө талаар иргэдээ хамгаалсан зохицуулалт орсон. Тэр нь ямар учиртай зохицуулалт юм гэхээр  жороор олгох ёстой эмийг жоргүй олговол торгуулийн хэмжээг өндөрсгөсөн л асуудал. Өөрөөр хэлбэл, өмнө нь хэрэгжүүлдэггүй байсан зохицуулалт одоо хэрэгжиж, амь орж байна. Үүнийг л бүх эмийг жороор олгодог болсон гэж төөрөгдөл үүсгэж байна. Энэ төөрөгдлийг зориуд үүсгэж байна уу ч гэж хардахаар харагдаж байгаа. Бидний анхаарах гол асуудал чанартай эмийг, боломжийн үнэ өртгөөр иргэдэд хүргэх тогтолцоогоо Засгийн газар, Улсын Их Хурал хамтраад хурдан, зөв хийх тухай болохоос жортой, жоргүй олгох, авах тухай биш  юм.

Эмийн энэ замбараагүй хэрэглээ эргээд маш олон сөрөг асуудлыг үүсгэдэг. Өвчин намдаах эмийг хэрэглэхдээ эмчид үзүүлээд эмчийн бичиж өгсөн хоног хугацаа, тун, нэршлээр хэрэглэж хэвшвэл иргэн та өөрийгөө л хамгаалж байна гэсэн үг.  Харин дураараа аваад, хэдэн ч хоног, ямар ч тунгаар хамаагүй уучихвал өөрийгөө хорлож байна гэдгийг ойлго. Ходоодны шарх үүсэх, хавдрын шинж тэмдгийг бүдгэрүүлэхээс эхлээд ямар олон сөрөг тал байдгийг бид одоо ойлгодог болох ёстой. Зүү тариурыг манайхаас өөр оронд  ингэж дураараа худалдаалдаггүй. Мансууруулах бодисын замбараагүй хэрэглээг дэмжих, мэргэжлийн бус хүнээр тариа хийлгэж эрсдэлд орохоос эхлээд аюул бол маш их. Тиймээс эмчийн бичиж өгсөн жорын дагуу эмийн санч эмийг олгож, иргэд ч зөв зүйтэй зөвлөгөөгөөр уух тухай ойлголтыг хэвшүүлэх гээд байгаа болохоос бүх эмийг жороор олгохоор заалт хуульд шинээр тусгачихаад, иргэдийг хүндрүүлээд байгаа асуудал огт байхгүй. Эмчид үзүүлж, эмийг эмчийн бичсэн, зөвлөснөөр уудаг, эмчилгээ хийлгэдэг соёлтой тогтолцоонд бид хурдан орох ёстой.  Гэтэл энэ тогтолцооны эсрэг зогсож,  ухралт хийж болохгүй. Энэ эмийг жортой олгоно, энэ эмийг жоргүй олгоно гэдэг жагсаалтыг хуульчилж баталдаггүй. Тиймээс ташаа мэдээлэлд автахгүй байхыг энэ хуулийн ажлын хэсэгт орж ажилласан хүний хувьд хариуцлагатайгаар хэлье. Нөгөө талаар хуулийг ганц гишүүн мэдээд баталчихдаггүй. Хууль батлах нь Улсын Их Хурлын хамтын шийдвэр байдаг. Олонхын саналаар хуулийг баталдаг гэдгийг “Ж.Чинбүрэн бүх эмийг жороор олгох хууль баталчихлаа, энэ нь иргэдэд хүндрэл учруулаад байна” гэдэг ташаа ойлголт, сөрөг мэссэжийг нийгэмд түгээхийг зориод байгаа хүмүүст хандаж хэлье.

Ер нь шинэ хууль батлагдахад салбарын яамд аль нь ч байсан хуулиа сайн ойлгож, хэрэгжүүлдэг байдал дутмаг байна уу даа гэж бодогддог. Энэ тохиолдолд Эрүүл мэндийн яам иргэдэд төвөггүйгээр, эмчид давхар ажил удахгүйгээр, эм зүйч хэн нэгэнд загнуулан байж үйлчилгээ үзүүлдэггүй байхаар тогтолцоог бий болгох шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, цахим жор ашиглах дэвшилтэт технологийг иргэдэд чирэгдэл үүсгэхгүйгээр нэвтрүүлчихвэл тун зүгээр. Цахимжилт эрүүл мэндийн салбарт удаан нэвтэрч байгаагийн сөрөг тал нэлээд харагдаж байна" гэв.

УИХ-ын эмч гишүүн Ж.Чинбүрэн ийм тайлбар, мэдээлэл өгсөн бол Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас дараах тайлбарыг хийсэн байна. Үүнд,

-“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор бүх эмийг жороор олгоно гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд бий болж байна. Манай улсад эмийг эмчийн бичсэн жорын дагуу олгох хуулийн зохицуулалт 1998 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн бөгөөд эмийн бүртгэлд нийт 4110 эм бүртгэгдсэнээс 100 орчим эмийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заалттай.  2800 гаруй эмийг жороор олгож, 1100 гаруй эмийг жоргүйгээр худалдах хуучин зохицуулалт хэвээр үйлчилж байна. Ямар нэгэн шинэ журам, зохицуулалт гараагүй” гэжээ.

Иргэдийн дунд тархсан жортой олгох эмийн нэрийг хуулиар жагсаан баталж, тэр хуулиа мөрдөөд эхэлчихсэн юм шиг ташаа ойлголтыг албаны эх сурвалжууд ийнхүү залрууллаа. Магадгүй иргэдийн дунд ийм ойлголт тархсан нь хуулийн зохицуулалтыг зориуд буруу ойлгуулж, бүх эмийг жороор олгоно гэх ташаа ойлголтыг нийгэмд түгээх ашиг сонирхол бүхий байгууллага, хүмүүс ч байж мэдэхээр байна. Тиймээс иргэд мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, хянуур байж, хуулийг зөв ойлгодог, мөрддөг, мөрдөхийг шаарддаг байх хэрэгтэй юм. Мэдээж иргэн та өөрийнхөө төлөө үүнийг хийх ёстой!!!

Б.Мандах

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.131)
    Чинбүрэн минь нөгөө ЭМИЙН сонсголынмөрөөр ямар арга хэмжээ авч ямар үр дүн гарсан бэ?
    2024 оны 10 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Амарбаясгалан, Сюзан Лаянс нар өргөтгөсөн уулзалт хийлээ 5 цаг 40 мин Ж.Чинбүрэн: Бүх эмийг жороор олгохоор хуульчилсан гэдэг бол ташаа ойлголт 6 цаг 26 мин Христофер Колумбын шарилыг өөрийнх мөн болохыг тогтоов 7 цаг 15 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянсыг хүндэтгэн угтан авлаа 7 цаг 51 мин Нянгийн  «дуу» хөрсний үржил шимийг  нэмэгдүүлж, эвдрэлээс хамгаална 8 цаг 20 мин АНУ Тагнуулын төв газар дээгүүр дрон нисгэсэн хятад оюутныг баривчлав 8 цаг 32 мин Европын холбоо, Хятадын худалдааны дайн энэ удаа шилэн кабелийг хамрав 8 цаг 36 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх, дэмжих төвүүдийг ирэх онд байгуулна 9 цаг 38 мин Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс Монголд ирлээ 9 цаг 45 мин Монгол, Орос, Хятад улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт боллоо 9 цаг 49 мин НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болов 9 цаг 56 мин Альберт нуурын усны төвшин нэмэгдсэнээс 7000 хүн амиа алдав 10 цаг 40 мин Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжээ 10 цаг 53 мин Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо 11 цаг 15 мин Дахиад л Сатоши Накамото биш гэнэ үү? 11 цаг 22 мин "МИЛТОН" шуурга АНУ-д 50 тэрбум доллартай тэнцэх хэмжээний хохирол учруулжээ 11 цаг 29 мин Домогт теннисчин РАФАЭЛЬ НАДАЛЬ их спортоо орхиж байна 11 цаг 36 мин Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд 11 цаг 43 мин Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү 11 цаг 54 мин “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ 11 цаг 58 мин
iИх уншсан
Задралд тулсан Орос орон АН засгаас хөөгдөхөд хоёрхон сарын хугацаа үлдлээ Ж.Ариунаа: Манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ям... “Ардын” баатар үхсэн(I) Намын төлөөлөгчдийн хурлын сонгууль МАН яагаад нүүрсээр мөнгө угаагчдыг Өмнөговьд илгээдэг вэ? Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт зам тээврийн осол гар... Испаниас олдсон шарил Кристофер Колумбынх болохыг баталжээ Дорнод аймгийн Матад, Баяндун суманд ой хээрийн түймэртэй ба... К.Харристай мэтгэлцэх урилгыг Д.Трамп хүлээж авсангүй Хятадын хүн амын өөрчлөлтийг судална Дэлхий дээр 970 сая хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгтэй гэс... Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шу... Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... Сири дэх Ираны үйлдвэрт цохилт өгчээ Америкийн олны танил эрхмүүд хар салхинд нэрвэгдэгсдэд ханди... НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн...
Top