Фото: wu yi / unsplash.com
Европын холбоо Хятадын шилэн кабельд импортын татвараа 56,1% хүртэл нэмэгдүүлэн Хятадтай хийж буй худалдааны дайныхаа ээлжит нүүдлийг хийлээ.
«Нэг бүрчлэн мөрдөн шалгасны эцэст түр хугацааны антидемпингмйн татварыг Henan Guangyan компанийн хувьд, мөн Хятадын бүх үйлдвэрлэгч нарт 26,3%-иас 56,1% хүргэх нь зүйтэй» гэж Европын зөвлөлийн тогтоолд өгүүлжээ. Тогтоолд Еврокомиссын антидемпингийн мөрдөн шалгалтын 40 хуудас тайлан хавсруулагджээ.
Тайланд нь Хятад шилэн кабелийн үйлдвэрлэлийг “хууль бусаар” хөхиүлэн дэмждэг ба шилэн кабелийг “хямдруулсан” гэх үнээр Европын холбоонд нийлүүлж байна хэмээн өгүүлжээ.