x

Монгол, Орос, Хятад улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотод ажиллаж байна. Өнөөдөр (2024.10.16) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар уулзлаа.  

Монгол, Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалтыг ийнхүү зохион байгуулж буй нь талууд гурван талт хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйн илрэл юм. Засгийн газрын тэргүүн нар гурван улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Эдийн засгийн коридор”-ын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван улсын хамтын ажиллагааг дэд бүтцээр харилцан холбох бүтээн байгуулалтыг бодитоор урагшлуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг гурван талын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэх, эрчим хүчний реформын хүрээнд гурван тал хамтран ногоон, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын аялал жуулчлалын жишиг бүс байгуулах, улсын хил дамнасан цахим худалдааны платформыг бий болгох, боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг, гамшигтай тэмцэх зэрэг чиглэлд гурван тал илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв.  Мөн Монгол Улсын “Талын зам” хөтөлбөр, Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг харилцан уялдуулж, Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулахад Монголын тал бэлэн байна.

Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт хамруулах 33 төслийн жагсаалтыг Монголын  холбогдох байгууллагууд тохиролцсон. Энэ жагсаалтын нэгдүгээр заалтад тусгагдсан Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн шинэ төмөр зам барих төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх  нь гурван улсын эдийн засгийн коридор үүсгэхэд нэн чухал эхлэл цэг болно гэж үзэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян гурван улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтран хэрэгжүүлэх төслүүдийг урагшлуулахын төлөө байгаагаа хэллээ.  Мөн Монгол Улсын Засгийн газрын бодлого тогтвортой байгаа нь хамтын ажиллагааны төслүүд хэрэгжихэд  чухал нөлөөтэйг дурдаад гурван улсын хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураглал гаргах санал дэвшүүлэв. ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин эдийн засгийн коридор байгуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг Оросын тал дэмжиж буйг хэлээд бодит ажил хэрэг болгоход анхаарахаа онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улстай эрчим хүчний төслүүдийг хамтран  хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.

Энэхүү уулзалтыг тогтмолжуулах нь гурван талын бодит хамтын ажиллагааг идэвхжүүлж, гурван талын стратегийн томоохон төслүүдийг урагшлуулахад чухал ач холбогдолтой төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжил, Ази тивийн нийтлэг эрх ашигт нийцнэ гэдэгт талууд санал нэгдэв. Гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын дараагийн уулзалтыг 2025  онд зохион байгуулахаар тохиролцов.

Эх сурвалж: zasag.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Амарбаясгалан, Сюзан Лаянс нар өргөтгөсөн уулзалт хийлээ 5 цаг 45 мин Ж.Чинбүрэн: Бүх эмийг жороор олгохоор хуульчилсан гэдэг бол ташаа ойлголт 6 цаг 31 мин Христофер Колумбын шарилыг өөрийнх мөн болохыг тогтоов 7 цаг 20 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянсыг хүндэтгэн угтан авлаа 7 цаг 56 мин Нянгийн  «дуу» хөрсний үржил шимийг  нэмэгдүүлж, эвдрэлээс хамгаална 8 цаг 25 мин АНУ Тагнуулын төв газар дээгүүр дрон нисгэсэн хятад оюутныг баривчлав 8 цаг 37 мин Европын холбоо, Хятадын худалдааны дайн энэ удаа шилэн кабелийг хамрав 8 цаг 41 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх, дэмжих төвүүдийг ирэх онд байгуулна 9 цаг 43 мин Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс Монголд ирлээ 9 цаг 50 мин Монгол, Орос, Хятад улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт боллоо 9 цаг 54 мин НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болов 10 цаг 1 мин Альберт нуурын усны төвшин нэмэгдсэнээс 7000 хүн амиа алдав 10 цаг 45 мин Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжээ 10 цаг 58 мин Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо 11 цаг 20 мин Дахиад л Сатоши Накамото биш гэнэ үү? 11 цаг 27 мин "МИЛТОН" шуурга АНУ-д 50 тэрбум доллартай тэнцэх хэмжээний хохирол учруулжээ 11 цаг 34 мин Домогт теннисчин РАФАЭЛЬ НАДАЛЬ их спортоо орхиж байна 11 цаг 41 мин Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд 11 цаг 48 мин Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү 11 цаг 59 мин “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ 12 цаг 3 мин
iИх уншсан
Задралд тулсан Орос орон АН засгаас хөөгдөхөд хоёрхон сарын хугацаа үлдлээ Ж.Ариунаа: Манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ям... “Ардын” баатар үхсэн(I) Намын төлөөлөгчдийн хурлын сонгууль МАН яагаад нүүрсээр мөнгө угаагчдыг Өмнөговьд илгээдэг вэ? Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт зам тээврийн осол гар... Испаниас олдсон шарил Кристофер Колумбынх болохыг баталжээ Дорнод аймгийн Матад, Баяндун суманд ой хээрийн түймэртэй ба... К.Харристай мэтгэлцэх урилгыг Д.Трамп хүлээж авсангүй Хятадын хүн амын өөрчлөлтийг судална Дэлхий дээр 970 сая хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгтэй гэс... Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шу... Сири дэх Ираны үйлдвэрт цохилт өгчээ Америкийн олны танил эрхмүүд хар салхинд нэрвэгдэгсдэд ханди... НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн...
Top