Эх сурвалж: Photochur via Legion Media
Үгүйдээ, энэ нь Вивальди биш ер нь дуу жөгжим биш шүү.
Флиндерсийн их сургуулийн (Австрали) микробиологичид ургамалд ашиг тустай нөлөө бүхий мөөгөнцрийн өсвөрийн өсөлт идэвхийг хурдасгахаар “цагаан дуу чимээг” ашиглан судлав. Эрдэмтэд энэ арга замаар хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, эвдрэлийг нь зогсооно гэж үзэж байна. Тэдний судалгааг Biology Letters сэтгүүлд нийтэлжээ.
Эвдрэлийг зогсоох
Шинжээчдэд байгаа мэдээгээр, дэлхийн хөрсний 40% орчим нь эвдрэлтэй, нэг үгээр тззний биологийн олон янз хэлбэр нь алдагдаж, хими, гидрофизик бусад бүтэц нь алдагдсан, үр шимгүй болсноос гадна эмгэг төрүүлэгчид нь ихэссэн байна. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд хөрсний 95 хувь эвдрэлд орсон байх гэнэ. Тэгээд ч агрономууд дэлхий даяар энэ чиглэлийг анхааран ажиллаж, ургамал суулгаж, хөрсний эко системийг сэргээх, мөхсөн өвс ургамаыг сэргээн сэхээх зэрэг дээр хүчээ гаргаж байна. Одоохондоо энэ бүгд нь ихээхэн бага хэмжээнд байна.
Хэдэн жилийн өмнө микробиолог-экологч Жейк Робинсон цагаан дуу чимээ гэгдэх нэгэн төрлийн дуу чимээ ямар нэгэн шалтгаанаар нянгуудын ихээхэн таатай болж таарав. Судлаачид түүнийг нянгийн хөгжим дуу гэж нэрлэх болжээ.
Цагаан дуу шуугиан гэж юу вэ?
Цагаан дуу чимээ нь нэгэн хэвийн тухайлбал бороо шаагих, гол горхины урсгал гэх мэтийн дуу чимээ юм. Техникийн цагаан дуу нь радио долгионыг хайх үеийн дуу чимээ, үс хатаагчийн эсвэл тоос сорогчийн дуу байж болно. Өмнө тогтоогдсоноор цагаан дуу чимээ нь хүн унтахад 40%-иар хурдасгадаг гэж тогтоогдсон. Нэн ялангуяа, бүүвэйн дуу бага насны хүүхдийг амархан унтуулдаг.
Өмнөх туршилтуудаар 80 децибелын цагаан чимээ хөрсний E.Coli. нянгийн өсөлтийн хурдсгах нь тогтоогдсон учраас энэ удаа микробиологчид түүнийг хөрсний эко системийг сэргээхэд ашиглахаар шийджээ.
«Дэлхийг тэжээх»
Шинэ судалгаандаа тэд Trichoderma harzianum гэх хөрсөнд үржин, ХАА-н ургамлын эмгэг төрүүлэгчдийг шимэн амьдарч ургамлыг өвчнөөс хамгаалдаг мөөгөнцрийг сонгон авчээ. Эрдэмтэд тэднийг тав хоногийн турш 80 децибелийн цагаан чимээнд байлган өсөлтийн хурдын нь үзэв.
«Дуу чимээний нөлөө нь мөөгөнцрийн биомассыг нэмэгдүүлж, Trichoderma harzianum өсвөрийн өсөлтийг хяналтын хэсгээс илүүтэй болгосон байна.. Тэр нь эвдэрсэн хөрсийг сэргээхэд мөн дэлхийг тэжээхэд тус болно ».
ЖЕЙК РОБИНСОН микробиолог-экологч
Одоо эрдэмтдийн баг ургамлын өсөлт хөгжилд нэмэртэй бусад ашигтай нянгууд дээр туршилтаа явуулна. Дараа нь туршилтаа лабораториос гарган хээрийн нөхцөлд туршин үзнэ гэж төлөвлөжээ.
Эх сурвалж: Scimex.org.