x

Дэлхий дээр 970 сая хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгтэй гэсэн дүн гарчээ

Өнөөдөр тохиож буй Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдригй тохиолдуулан ЭМЯ-наас олон нийтэд мэдээлэл өгөв.

Энэ жилийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгоё” уриан дор өнгөрүүлж байна. 

ДЭМБ-ын тайланд дурдсанаар дэлхий дээр найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай амьдарч байгаа аж.

Дэлхий даяар 970 сая орчим хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгээр шаналж байгаа бөгөөд тэдний 82 хувийг бага, дунд орлоготой улс орнуудын хүн ам эзэлдэг гэсэн тоо баримт гарчээ. Үүнээс 31 хувь нь сэтгэл түгших, 28.9 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна. Харин манай улсад 11700 хүний хамруулсан судалгаанаас харахад 18.4 хувь нь сэтгэл түгших, 17.5 хувь органик бус нойр, 16.2 хувь архаг ядаргаа, 11.9 хувь тайлбарлаж чадахгүй биеийн зовуурь, 6.4 хувь нь архинд донтох, 6.2 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй гэж гарчээ.

Түүнчлэн судалгаагаар 14 настай гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж гарсан байна.

Үүнээс гадна манай улсад жилд 500 хүн амиа хорлодог гэсэн дүн бийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр ярихдаа, “Ажил олгогчид ажлын байрны аюулгүй орчныг бүрдүүлж, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулснаараа бүтээмжтэй ажиллах боломжийг бий болгох ач холбогдолтой. Ингэснээр ажилчдынхаа эрүүл мэнд, тухайн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх нөхцөл боломжийг давхар бүрдүүлдэг. Ажлын байран дахь сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах асуудал нь ажил олгогчид болон удирдлагын манлайлал, байгууллагын соёл, уур амьсгалаас хамааралтай. Тиймээс  ажилчдынхаа сэтгэл ханамжид байнга үнэлгээ өгч, ажлын байрны таатай орчныг  бүрдүүлж, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах нь зүйтэй” гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Амарбаясгалан, Сюзан Лаянс нар өргөтгөсөн уулзалт хийлээ 5 цаг 43 мин Ж.Чинбүрэн: Бүх эмийг жороор олгохоор хуульчилсан гэдэг бол ташаа ойлголт 6 цаг 29 мин Христофер Колумбын шарилыг өөрийнх мөн болохыг тогтоов 7 цаг 18 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянсыг хүндэтгэн угтан авлаа 7 цаг 54 мин Нянгийн  «дуу» хөрсний үржил шимийг  нэмэгдүүлж, эвдрэлээс хамгаална 8 цаг 23 мин АНУ Тагнуулын төв газар дээгүүр дрон нисгэсэн хятад оюутныг баривчлав 8 цаг 35 мин Европын холбоо, Хятадын худалдааны дайн энэ удаа шилэн кабелийг хамрав 8 цаг 39 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх, дэмжих төвүүдийг ирэх онд байгуулна 9 цаг 42 мин Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс Монголд ирлээ 9 цаг 48 мин Монгол, Орос, Хятад улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт боллоо 9 цаг 52 мин НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болов 9 цаг 59 мин Альберт нуурын усны төвшин нэмэгдсэнээс 7000 хүн амиа алдав 10 цаг 44 мин Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжээ 10 цаг 56 мин Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо 11 цаг 18 мин Дахиад л Сатоши Накамото биш гэнэ үү? 11 цаг 25 мин "МИЛТОН" шуурга АНУ-д 50 тэрбум доллартай тэнцэх хэмжээний хохирол учруулжээ 11 цаг 32 мин Домогт теннисчин РАФАЭЛЬ НАДАЛЬ их спортоо орхиж байна 11 цаг 39 мин Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд 11 цаг 46 мин Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү 11 цаг 57 мин “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ 12 цаг 1 мин
iИх уншсан
Задралд тулсан Орос орон АН засгаас хөөгдөхөд хоёрхон сарын хугацаа үлдлээ Ж.Ариунаа: Манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ям... “Ардын” баатар үхсэн(I) Намын төлөөлөгчдийн хурлын сонгууль МАН яагаад нүүрсээр мөнгө угаагчдыг Өмнөговьд илгээдэг вэ? Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт зам тээврийн осол гар... Испаниас олдсон шарил Кристофер Колумбынх болохыг баталжээ Дорнод аймгийн Матад, Баяндун суманд ой хээрийн түймэртэй ба... К.Харристай мэтгэлцэх урилгыг Д.Трамп хүлээж авсангүй Хятадын хүн амын өөрчлөлтийг судална Дэлхий дээр 970 сая хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгтэй гэс... Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шу... Сири дэх Ираны үйлдвэрт цохилт өгчээ Америкийн олны танил эрхмүүд хар салхинд нэрвэгдэгсдэд ханди... НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн...
Top