x

Америкийн олны танил эрхмүүд хар салхинд нэрвэгдэгсдэд хандив өргөж байна

Хоёр долоо хоногийн өмнө “Хелен”, одоо “Милтон” хар салхинд нэрвэгдэж буй АНУ-ын өмнөд хэсгийн оршин суугчдад тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор Америкийн алдарт дуучин Тейлор Свифт буяны үйлсэд олон сая ам.доллар хандивлаж, кантри дуучид хандивын тоглолт хийхээ зарлажээ. 

Тодруулбал, поп супер од Т.Свифт байгалийн гамшигт үзэгдлүүдийн үр дагаврыг арилгах үйлсэд зориулан “Feeding America” ​​ашгийн бус байгууллагад 5 сая ам.доллар хандивласан талаар тус байгууллага нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 

“Өлсгөлөнг зогсоох үйл хэрэгт бидэнтэй нэгдэж, тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст гараа сунгасанд талархал илэрхийлье, Тейлор” гэж “Feeding America”-гийн гүйцэтгэх захирал Клэр Бабино-Фонтенот мэдэгджээ.

Үүнээс гадна Кит Урбан, Люк Комбс, Жеймс Тейлор, Эрик Чёрч нарын кантри дуучид “Хелен” хар салхины улмаас хамгийн их хохирол амссан бүс нутгуудад тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор 10 дугаар сарын 26-нд зохион байгуулах “Concert for Carolina” тоглолтод оролцохоор болсон байна.

Мөн кантри дуучин Морган Уоллен Америкийн Улаан загалмай нийгэмлэгт хар салхины үр дагаврыг арилгахад зориулан 500 мянган ам.доллар хандивласан бөгөөд лхагва гарагт Теннесси муж улсын Ноксвилл хотод тусламжийн эд зүйлс цуглуулах ажилд гар бие оролцжээ. Түүнчлэн кантри урсгалын домог Долли Партон өөрийн хөрөнгөөс нэг сая ам.долларыг Теннесси муж улсад үйл ажиллагаа явуулдаг нэгэн ашгийн бус байгууллагад хандивласан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Амарбаясгалан, Сюзан Лаянс нар өргөтгөсөн уулзалт хийлээ 5 цаг 47 мин Ж.Чинбүрэн: Бүх эмийг жороор олгохоор хуульчилсан гэдэг бол ташаа ойлголт 6 цаг 32 мин Христофер Колумбын шарилыг өөрийнх мөн болохыг тогтоов 7 цаг 21 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянсыг хүндэтгэн угтан авлаа 7 цаг 57 мин Нянгийн  «дуу» хөрсний үржил шимийг  нэмэгдүүлж, эвдрэлээс хамгаална 8 цаг 26 мин АНУ Тагнуулын төв газар дээгүүр дрон нисгэсэн хятад оюутныг баривчлав 8 цаг 38 мин Европын холбоо, Хятадын худалдааны дайн энэ удаа шилэн кабелийг хамрав 8 цаг 42 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх, дэмжих төвүүдийг ирэх онд байгуулна 9 цаг 45 мин Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс Монголд ирлээ 9 цаг 51 мин Монгол, Орос, Хятад улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт боллоо 9 цаг 56 мин НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болов 10 цаг 2 мин Альберт нуурын усны төвшин нэмэгдсэнээс 7000 хүн амиа алдав 10 цаг 47 мин Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжээ 10 цаг 59 мин Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо шинэ цэцэрлэгтэй боллоо 11 цаг 21 мин Дахиад л Сатоши Накамото биш гэнэ үү? 11 цаг 28 мин "МИЛТОН" шуурга АНУ-д 50 тэрбум доллартай тэнцэх хэмжээний хохирол учруулжээ 11 цаг 35 мин Домогт теннисчин РАФАЭЛЬ НАДАЛЬ их спортоо орхиж байна 11 цаг 42 мин Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд 11 цаг 49 мин Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү 12 цаг 0 мин “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ 12 цаг 4 мин
iИх уншсан
Задралд тулсан Орос орон АН засгаас хөөгдөхөд хоёрхон сарын хугацаа үлдлээ Ж.Ариунаа: Манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ям... “Ардын” баатар үхсэн(I) Намын төлөөлөгчдийн хурлын сонгууль МАН яагаад нүүрсээр мөнгө угаагчдыг Өмнөговьд илгээдэг вэ? Орост иргэний дайны харанга дэлдээд эхэлчихсэн юм биш үү Нийслэлд дахин сонгууль явуулах шаардлага бий болоод байна Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт зам тээврийн осол гар... Испаниас олдсон шарил Кристофер Колумбынх болохыг баталжээ Дорнод аймгийн Матад, Баяндун суманд ой хээрийн түймэртэй ба... К.Харристай мэтгэлцэх урилгыг Д.Трамп хүлээж авсангүй Хятадын хүн амын өөрчлөлтийг судална Дэлхий дээр 970 сая хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгтэй гэс... Пикассогийн зургийг Капри арал дах байшингийн подвалаас олжэ... Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралийн шу... Сири дэх Ираны үйлдвэрт цохилт өгчээ Америкийн олны танил эрхмүүд хар салхинд нэрвэгдэгсдэд ханди... НӨАТ-ын сугалааны супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн...
Top