x

Монголчууд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" болжээ

2000-аад онд монголчууд уул уурхайн баялгийг хэрхэн ашиглах талаар ярьж эхэлж байсан үе. Дэлхий нийт биднийг "алтан дээр суусан гуйлгачид" гэж ярьж байна. Уул уурхайгаа ашиглаж, баялгаа эргэлтэнд оруулж чадвал муусайн цагаан арьстнуудыг авчираад боол шиг зарж, хаан шиг амьдрах боломж байна хэмээн бие биенээ хөөргөж байлаа. 2005 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр булангийн орнуудад айлчилж, монголчуудын өмнө Арабын ертөнцөд нээгдэж, "Хоосон цөл байсан газар зөвхөн нефтийн баялгаар энэ бүхнийг хийсэн юм шүү дээ, бидэнд ч гэсэн ийм боломж байна. Алт, зэсээ ухья, нүүрсээ заръя" хэмээн уралдаж байлаа. 

Гэвч үүнээс хойш хорин жил өнгөрөхөд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" болжээ. Улсын төсвийн орлогын 80-90 хувийг, ДНБ-ий 70-80 хувийг уул уурхайн салбар үйлдвэрлэж байгаа ч монголчууд баяжсангүй, улам л гуйлгачин улс болж байна. Хүн амын тал хувь нь ядууралд орсон, халамжаар амьдардаг. Иргэд нь ядуураад зогссонгүй, улс орноороо алгаа тосч амьдарч байна.

Үүний нэг жишээ нь өчигдөр Морингийн даваанд Улаанбаатар хотын барилгын хог хаягдлыг дахин боловсруулах, байгальд хоргүйгээр устгах, булшлах үйлдвэр нээлтээ хийлээ. Гэвч үүнийг монголчууд өөрсдөө хийсэнгүй. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилт болон Европын Холбооны буцалтгүй тусламжаар барьжээ. Гэтэл манайд барилгын салбар үүсч, хөгжөөд бараг зуун жил болж байна. Уул уурхайн орлогоос орж ирж байгаа бүх мөнгө энэ салбарт шингэж байгаа. Алт, зэсээ, нүүрсээ зарж олсон бүх мөнгөөрөө хот, хөдөөгүй баахан цемент овоолсон, Улаанбаатар хот гэдэг айл бетонон ширэнгэ болсон. Гэтэл нийслэл хотдоо ядаж хог хаягдлаа боловсруулах ганц үйлдвэр барьчихаж чаддаггүй. Дандаа гаднаас гуйна, алгаа тосно. Үүнийг "хаан шиг амьдрал" гэх үү? Бид яг хэний төлөө амьдраад байгаа улс вэ? 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН 2.8 тэрбум, АН 2,14 тэрбум төгрөгийг санхүүжилтыг төсвөөс авна 6 цаг 56 мин Монголчууд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" болжээ 8 цаг 15 мин NBA-гийн домог Мутомбо таалал төгсжээ 9 цаг 29 мин COMEDY WILDLIFE PHOTOGRAHY AWARDS 2024: Амьтны хамгийн инээдэмтэй гэрэл зургийн уралдааны шигшээ дууслаа 9 цаг 52 мин Донер-Кебаб аас болж Турк Герман хоёр муудалцав. Тэднийг Европын холбоо эвлэрүүлнэ 9 цаг 55 мин AP: Путин цөмийн зэвсгийн үзэл баримтлалаа шинэчлэн баруунд ноцтой сануулга өглөө 9 цаг 57 мин Италийн ерөнхий сайдтай дотно харьцаатай болсон гэх цууг Илон Маск үгүйсгэлээ 9 цаг 59 мин Хүйтэн дайн дахин эхлэх үү? 10 цаг 20 мин Хятадын хөрөнгийн зах зээл 28 хувиар огцом өсөв 10 цаг 30 мин Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно 10 цаг 39 мин Төв аймгийн ихэнх нутгаар цас орлоо 10 цаг 45 мин Вьетнамын хөгжлийн түлхүүр буюу Дой Мой шинэчлэл 10 цаг 55 мин Морингийн даваанд Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд орлоо 11 цаг 8 мин Өнөөдөр Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх замыг хаана 11 цаг 28 мин Японд синтетик түлшний анхны үйлдвэр ажиллаж эхэллээ 11 цаг 37 мин Вьетнам улсад 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгоно Өчигдөр 19 цаг 24 мин Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа Өчигдөр 18 цаг 18 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын "Гурван төгөлдөршил"-ийг танилцууллаа Өчигдөр 17 цаг 36 мин Хан-Уулчууд итгэл даах нэр дэвшигчээр Болдхуягийн Билэгтийг нэрлэж байна Өчигдөр 12 цаг 59 мин Замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүхгүй байхыг зөвлөлөө Өчигдөр 12 цаг 00 мин
iИх уншсан
Хүүхдэд ээлтэй хот хүн бүрт ээлтэй байдаг юмаа! Зээлдмэл содон үг 2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойг чинь түймэрд... Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү Хэлмэгдүүлэлтийн үед монголчууд монголоо аварсан ямар ч тохи... 80 жилийн дараа бид "Боолчлолын зам" руу хөтлөгдсөн хэвээр б... Д.Амгалан: НДШ-ийг аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогто... Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод... Стратегийн "түүхий хүн” Ж.Цогтсугар: Монголчууд бид архинаас болж гэр бүл, оюун сана... Хүйтэн дайн дахин эхлэх үү? Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно Монголчууд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" бол... БУРХАНЫ НОМ Хүүг цохиж зодож буй бичлэгтэй холбоотойгоор цагдаагийн байг... Л.Энх-Амгалан: Халамжийн сангийн 100 төгрөгний 30 нь л хэрэг... Монголын кино урлагийн зөвлөл мэдэгдэл гаргав ЦАХАЛ Ливанд хийх давшилтаа "Умартын сум" гэж нэрлэжээ Хиймэл оюун ухаан, цахим шилжилтийн талаар хэлэлцлээ Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн...
Top