x

Вьетнам улсад 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Ламд өнөөдөр бараалхлаа.

Уулзалтын үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнууд, түүний дотор БНСВУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглээд, энэ хүрээнд тус улстай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Мөн манай хоёр улс өнгөрсөн хугацаанд “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж ирснийг дурдаад, энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Вьетнам Улсын төрийн тэргүүний Монгол Улсад хийж буй энэхүү төрийн айлчлалаар хоёр орны харилцааны түвшинг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "хоёр орны төрийн тэргүүн нарын ярьж тохирсон санал, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох, Ханой хотноо энэ оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол, Вьетнамын Засгийн хоорондын комиссын XIX хуралдааныг үр ашигтай зохион байгуулах чиглэлд хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

Хоёр орны харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тээвэр, ложистикийн саад тотгорыг арилгах, хоёр улс хоорондын агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах болсныг талууд сайшаан тэмдэглэв.

Хүнд бэрх цаг үед монгол, вьетнамын ард түмэн харилцан бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг Ерөнхий сайд онцлоод Вьетнам Улсад сүүлийн 30 жилд тохиогоогүй хүчтэй хар шуурга болж, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Вьетнам Улсын Засгийн газарт 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэснийг мэдэгдлээ.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН 2.8 тэрбум, АН 2,14 тэрбум төгрөгийг санхүүжилтыг төсвөөс авна 7 цаг 7 мин Монголчууд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" болжээ 8 цаг 26 мин NBA-гийн домог Мутомбо таалал төгсжээ 9 цаг 40 мин COMEDY WILDLIFE PHOTOGRAHY AWARDS 2024: Амьтны хамгийн инээдэмтэй гэрэл зургийн уралдааны шигшээ дууслаа 10 цаг 3 мин Донер-Кебаб аас болж Турк Герман хоёр муудалцав. Тэднийг Европын холбоо эвлэрүүлнэ 10 цаг 6 мин AP: Путин цөмийн зэвсгийн үзэл баримтлалаа шинэчлэн баруунд ноцтой сануулга өглөө 10 цаг 8 мин Италийн ерөнхий сайдтай дотно харьцаатай болсон гэх цууг Илон Маск үгүйсгэлээ 10 цаг 10 мин Хүйтэн дайн дахин эхлэх үү? 10 цаг 31 мин Хятадын хөрөнгийн зах зээл 28 хувиар огцом өсөв 10 цаг 41 мин Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно 10 цаг 50 мин Төв аймгийн ихэнх нутгаар цас орлоо 10 цаг 56 мин Вьетнамын хөгжлийн түлхүүр буюу Дой Мой шинэчлэл 11 цаг 6 мин Морингийн даваанд Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд орлоо 11 цаг 19 мин Өнөөдөр Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх замыг хаана 11 цаг 39 мин Японд синтетик түлшний анхны үйлдвэр ажиллаж эхэллээ 11 цаг 48 мин Вьетнам улсад 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгоно Өчигдөр 19 цаг 24 мин Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа Өчигдөр 18 цаг 18 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын "Гурван төгөлдөршил"-ийг танилцууллаа Өчигдөр 17 цаг 36 мин Хан-Уулчууд итгэл даах нэр дэвшигчээр Болдхуягийн Билэгтийг нэрлэж байна Өчигдөр 12 цаг 59 мин Замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүхгүй байхыг зөвлөлөө Өчигдөр 12 цаг 00 мин
iИх уншсан
Хүүхдэд ээлтэй хот хүн бүрт ээлтэй байдаг юмаа! Зээлдмэл содон үг 2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойг чинь түймэрд... Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү Хэлмэгдүүлэлтийн үед монголчууд монголоо аварсан ямар ч тохи... 80 жилийн дараа бид "Боолчлолын зам" руу хөтлөгдсөн хэвээр б... Д.Амгалан: НДШ-ийг аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогто... Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод... Стратегийн "түүхий хүн” Ж.Цогтсугар: Монголчууд бид архинаас болж гэр бүл, оюун сана... Хүйтэн дайн дахин эхлэх үү? Монголчууд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" бол... Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно БУРХАНЫ НОМ Хүүг цохиж зодож буй бичлэгтэй холбоотойгоор цагдаагийн байг... Л.Энх-Амгалан: Халамжийн сангийн 100 төгрөгний 30 нь л хэрэг... Монголын кино урлагийн зөвлөл мэдэгдэл гаргав ЦАХАЛ Ливанд хийх давшилтаа "Умартын сум" гэж нэрлэжээ Хиймэл оюун ухаан, цахим шилжилтийн талаар хэлэлцлээ Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн...
Top