x

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын "Гурван төгөлдөршил"-ийг танилцууллаа

Улсын Их Хурлын ээлжит ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент анхдугаар чуулганаараа ирэх дөрвөн жилд хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллана гэдэг үзэл баримтлалаа зарласан билээ.

Улсын Их Хурал хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх Үндсэн хуулийн эрхэм зорилгод тулгуурлан “Гурван төгөлдөршил”-ийг бий болгох ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд тус шинэчлэл болон Улсын Их Хурлын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөний төслийг танилцуулах Парламент 2.0 “Гурван төгөлдөршил” хэлэлцүүлэг өнөөдөр /2024.09.30/ Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус нийт 36 байгууллагыг төлөөлж 600 гаруй хүн оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Парламент 2.0 “Гурван төгөлдөршил” сэдвээр илтгэл танилцууллаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2023 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүн парламентад сонгогдож, таван нам, эвсэл УИХ-д төлөөллөө илгээж чадсан нь олон ургалч үзлийг дэлгэрүүлж, ардчиллын зарчмыг хангаж буйг тодотгосон. 

зураг

Тэрбээр УИХ-аас батлагдан гарч буй хуулиуд хүний эрхийг дээдэлсэн байх бөгөөд цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэгддэг байх зарчмыг УИХ баримтлан ажиллана гэдгийг тодотгосон. Хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлоход “Гурван төгөлдөршил”-ийн зорилго оршиж буйг УИХ-ын дарга онцолж байлаа.

УИХ-ын дарга хуулиуд хүн төвтэй болсноор төр нь иргэдийнхээ төлөө ажиллаж, иргэдийн өдөр тутмын амьдралыг хааж боох бус дэмжин туслан, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, эрхийг бодитоор эдлүүлэх боломж бүрдэнэ хэмээсэн. Түүнчлэн хуулийн зохицуулалтын хэрэгцээ, шаардлага үүсэж буй асуудлыг тандан судлах, мэдээллээр тогтмол хангахад судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжил, технологийн дэвшлээс үүдэлтэй шинэ тутам бий болж буй харилцааг хуулиар цаг алдалгүй зохицуулна гэлээ.

Дээрх хууль эрх зүйн орчны шинэчлэлийг хийхээр УИХ-ын даргын захирамжаар 54 ажлын хэсэг байгуулагдаад буй бөгөөд эдгээр ажлын хэсгийн 19 нь УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганаар боловсруулсан хуулийн төсөл, санал дүгнэлтээ танилцуулан хэлэлцүүлнэ гэсэн мэдээллийг УИХ-ын дарга өгсөн юм.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийн талаар танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
МАН 2.8 тэрбум, АН 2,14 тэрбум төгрөгийг санхүүжилтыг төсвөөс авна 7 цаг 3 мин Монголчууд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" болжээ 8 цаг 22 мин NBA-гийн домог Мутомбо таалал төгсжээ 9 цаг 36 мин COMEDY WILDLIFE PHOTOGRAHY AWARDS 2024: Амьтны хамгийн инээдэмтэй гэрэл зургийн уралдааны шигшээ дууслаа 9 цаг 59 мин Донер-Кебаб аас болж Турк Герман хоёр муудалцав. Тэднийг Европын холбоо эвлэрүүлнэ 10 цаг 2 мин AP: Путин цөмийн зэвсгийн үзэл баримтлалаа шинэчлэн баруунд ноцтой сануулга өглөө 10 цаг 4 мин Италийн ерөнхий сайдтай дотно харьцаатай болсон гэх цууг Илон Маск үгүйсгэлээ 10 цаг 6 мин Хүйтэн дайн дахин эхлэх үү? 10 цаг 27 мин Хятадын хөрөнгийн зах зээл 28 хувиар огцом өсөв 10 цаг 37 мин Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно 10 цаг 45 мин Төв аймгийн ихэнх нутгаар цас орлоо 10 цаг 52 мин Вьетнамын хөгжлийн түлхүүр буюу Дой Мой шинэчлэл 11 цаг 2 мин Морингийн даваанд Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд орлоо 11 цаг 15 мин Өнөөдөр Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх замыг хаана 11 цаг 35 мин Японд синтетик түлшний анхны үйлдвэр ажиллаж эхэллээ 11 цаг 44 мин Вьетнам улсад 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгоно Өчигдөр 19 цаг 24 мин Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа Өчигдөр 18 цаг 18 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын "Гурван төгөлдөршил"-ийг танилцууллаа Өчигдөр 17 цаг 36 мин Хан-Уулчууд итгэл даах нэр дэвшигчээр Болдхуягийн Билэгтийг нэрлэж байна Өчигдөр 12 цаг 59 мин Замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүхгүй байхыг зөвлөлөө Өчигдөр 12 цаг 00 мин
iИх уншсан
Хүүхдэд ээлтэй хот хүн бүрт ээлтэй байдаг юмаа! Зээлдмэл содон үг 2025 онд эхлүүлэх мөнгөтэй төслүүд чинь хормойг чинь түймэрд... Компаниудын хувьцааг төр эзэмших нь дампуурал руу хөтлөх үү Хэлмэгдүүлэлтийн үед монголчууд монголоо аварсан ямар ч тохи... 80 жилийн дараа бид "Боолчлолын зам" руу хөтлөгдсөн хэвээр б... Д.Амгалан: НДШ-ийг аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогто... Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод... Стратегийн "түүхий хүн” Ж.Цогтсугар: Монголчууд бид архинаас болж гэр бүл, оюун сана... Хүйтэн дайн дахин эхлэх үү? Монголчууд бид жинхэнээсээ "алтан дээр суусан гуйлгачид" бол... Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно БУРХАНЫ НОМ Хүүг цохиж зодож буй бичлэгтэй холбоотойгоор цагдаагийн байг... Л.Энх-Амгалан: Халамжийн сангийн 100 төгрөгний 30 нь л хэрэг... Монголын кино урлагийн зөвлөл мэдэгдэл гаргав ЦАХАЛ Ливанд хийх давшилтаа "Умартын сум" гэж нэрлэжээ Хиймэл оюун ухаан, цахим шилжилтийн талаар хэлэлцлээ Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн...
Top