x

Камала Харрис АНУ-ын ерөнхийлөгч болохыг “дэмжиж” байгаагаа Путин илэрхийлэв

Владивосток хотод болж буй Дорнын Эдийн Засгийн Чуулганд оролцож буй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Камала Харрисыг ялуулах  хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Гэхдээ тэр энэ үгээ тоглоом шоглоомоор хэлсэн нь илт харагдаж байв.

Сэтгүүлчдийн асуултад Путин “Ерөнхийлөгч Байден өөрийн бүх дэмжигчдэд хатагтай Харрисыг дэмжихийг захисан шүү дээ. Тиймээс бид ч бас түүнийг дэмжих болно” хэмээн ёжтой инээмсэглэн хариулжээ.

Дараа нь тэр “Тэр маш их халдвартай инээдэг нь түүний хувьд бүх зүйл сайхан байгааг харуулж байна. Трамп ОХУ-ын эсрэг өмнөх аль ч ерөнхийлөгчийн тавьж байгаагүй олон хориг арга хэмжээг авсан. Хэрвээ Харрисын бүх зүйл бүтэмжтэй сайн байгаа бол ингэхгүй байх” гэж хэлсэн байна.

Энэ оны хоёрдугаар сард Путин хэлэхдээ Трампаас илүү Байденыг дэмжиж байгаа, учир нь түүнийг “урьдчилан таамаглах” боломжтой хүн гэж байсан юм.

Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп хэрвээ сонгогдвол Украины дайныг 24 цагийн дотор зогсоохоо амлаад байгаа.

Трампын саналыг “нухацтай” хүлээн авч байгаагаа Путин долдугаар сард илэрхийлж байжээ.

Гэхдээ сүүлд Кремлийн хэвлэлийн алба АНУ-ын ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон Украины дайны үйл явц өөрчлөгдөхгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж байв.

Лхагва гарагт АНУ-ын засаг захиргаа 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого явуулсан Оросын төрийн өмчит RT (Russia Today) телевизийн сувгийн хоёр ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэж, гол албан тушаалтнуудыг нь хориг арга хэмжээгээр шийтгэсэн юм.

АНУ-ын сангийн яамны хар жагсаалтад нийт 10 хувь хүн, хоёр байгууллага нэмэгдсэний дотор RT сувгийн ерөнхий эрхлэгч Маргарита Симоньян, түүний орлогч Елизавета Бродская нар багтжээ.

Эх сурвалж: AFP IKON.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВт 9 мин Хэт хөөрөгдөн зурагдсан "Морьтой эмэгтэй" 12 мин Үхрийн нуруун дээр зогсож байгаад муурны хажууд цаасан уутыг дэлбэлэх... 17 мин «Би пуужингаар нисч байх хувь тавилантай»: Олон улсын сансарын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв 22 мин Polaris Dawn сансарын аяны Сара Гиллис дэлхий орчмын тойрог замд «Оддын дайн» киноны саундтрекийг хийлээр тоглов 24 мин Азербайжаны Гран-Прид Оскар Пиастри түрүүллээ 47 мин Монголын эмэгтэй баг нэг ч хожигдолгүй тэргүүлэгчдийн эгнээнд явна 49 мин “Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ 49 мин Снукер билярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээнд Монголд болж байна 51 мин А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо 52 мин Агаарын зоригт шонхор Д.Дэмбэрэлийн нэрэмжит сургууль 100 жилийн ойгоо тэмдэглэлээ 52 мин ХУД-ийн 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автжээ 53 мин Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаярын биед халдав 1 цаг 33 мин “Crew Dragon” багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ 2 цаг 13 мин Д.Трампын амь насанд халдахаар завдсан хэргийг шалгаж байна 2 цаг 14 мин Аюулт үзэгдэл, ослын 75 дуудлага бүртгэгджээ 2 цаг 40 мин "Астана-2024"-т оролцсон Монголын баг 19 дүгээр байрт жагсав 2 цаг 44 мин Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товчоо баталжээ 2 цаг 51 мин П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш зэрэгтэй төгссөн иргэн багшилж болно 3 цаг 2 мин Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс 3 цаг 26 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? Хотын даргын "эргүүг" эмчилье О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... "Тэр миний ээжээс хөгшин"... Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... Яармагийн Арцатын ам дахь "Smart" олон улсын сургууль руу бү... "Тэр миний ээжээс хөгшин". Нэгэн эр найз бүсгүйгээ түүнээс 2... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино
Top