x

Ромын Пап Индонез улсад айлчилж байна

Пап Францис дэлхийн хамгийн олон лалын шашинтантай Индонез улсад айлчлах үеэрээ “хууран мэхлэлт, хүчирхийллээр” хүмүүсийн итгэл үнэмшлийг гажуудуулж буй шашны хэт даврагч үзлээс сэрэмжтэй байхыг улс төрийн удирдагчдад уриалжээ.

Христийн шашинтан цөөтэй Зүүн Өмнөд Азийн орнуудад хийж буй есөн хоногийн айлчлал нь Папын хувьд  хилийн чанад дахь хамгийн урт аялал болж байна. Францис айлчлалынхаа эхний өдөр Индонезын католик шашинтнуудтай уулзаж, өөрсдийн итгэл үнэмшлээ бусдад тулгахгүй байхыг уриалжээ.

Тэрбээр Индонезын улс төрийн удирдагчдад хандаж хэлсэн үгэндээ, Католик сүм хэт даврагч үзлийг таслан зогсооход туслах итгэл найдвар тээн шашин хоорондын яриа хэлэлцээний тал дээр хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна. Үүний дүнд ялгаварлан гадуурхалтыг арилгаж, харилцан хүндэтгэл, итгэлцлийн уур амьсгалыг бий болгож чадна гэж 87 настай Пап Жакарта дахь ерөнхийлөгчийн ордонд үг хэлэхдээ онцолжээ.

Индонезын 280 сая хүн амын 87 орчим хувь нь лалын шашинтнууд юм. Тус улсын Үндсэн хуульд шашин шүтэх эрх чөлөөг баталгаажуулсан байдаг. Хэдийгээр сүүлийн жилүүдэд буюу 2021, 2022 онд амиа золиослогч этгээдүүд халдлага үйлдсэн тохиолдол гарсан боловч Индонезод 20 жилийн өмнө шашны хэт даврагч бүлэглэлүүд олны анхаарлыг татахын тулд халдлага үйлдэж байсантай харьцуулахад ийм хэрэг буурч байна. 2002 онд Бали арал дээр цуврал дэлбэрэлт үйлдсэний улмаас 202 хүн амь үрэгдсэний дунд Австралийн 88 иргэн байв.

Индонезын Ерөнхийлөгчийн албыг 10 жилийн турш хашиж буй Жоко Видодо Газын зурваст болж буй дайны галыг зогсоохыг уриалсан Францист талархал илэрхийлжээ. Тэрбээр Папыг угтан авах үеэрээ “Индонез улс энх тайвныг цогцлоохыг уриалж буй Ватиканы байр суурийг өндрөөр үнэлж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВт 8 мин Хэт хөөрөгдөн зурагдсан "Морьтой эмэгтэй" 11 мин Үхрийн нуруун дээр зогсож байгаад муурны хажууд цаасан уутыг дэлбэлэх... 17 мин «Би пуужингаар нисч байх хувь тавилантай»: Олон улсын сансарын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв 21 мин Polaris Dawn сансарын аяны Сара Гиллис дэлхий орчмын тойрог замд «Оддын дайн» киноны саундтрекийг хийлээр тоглов 23 мин Азербайжаны Гран-Прид Оскар Пиастри түрүүллээ 46 мин Монголын эмэгтэй баг нэг ч хожигдолгүй тэргүүлэгчдийн эгнээнд явна 48 мин “Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ 48 мин Снукер билярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээнд Монголд болж байна 50 мин А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо 51 мин Агаарын зоригт шонхор Д.Дэмбэрэлийн нэрэмжит сургууль 100 жилийн ойгоо тэмдэглэлээ 51 мин ХУД-ийн 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автжээ 52 мин Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаярын биед халдав 1 цаг 32 мин “Crew Dragon” багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ 2 цаг 12 мин Д.Трампын амь насанд халдахаар завдсан хэргийг шалгаж байна 2 цаг 13 мин Аюулт үзэгдэл, ослын 75 дуудлага бүртгэгджээ 2 цаг 39 мин "Астана-2024"-т оролцсон Монголын баг 19 дүгээр байрт жагсав 2 цаг 43 мин Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товчоо баталжээ 2 цаг 50 мин П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш зэрэгтэй төгссөн иргэн багшилж болно 3 цаг 1 мин Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс 3 цаг 25 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? Хотын даргын "эргүүг" эмчилье О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... "Тэр миний ээжээс хөгшин"... Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... Яармагийн Арцатын ам дахь "Smart" олон улсын сургууль руу бү... "Тэр миний ээжээс хөгшин". Нэгэн эр найз бүсгүйгээ түүнээс 2... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино
Top