x

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Габит Койшибаевийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Койшибаевийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс, БНКУ хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшинд яриа хэлэлцээ тогтмолжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Тэрээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа томоохон үүрэг гүйцэтгэж буйг онцлов.

БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Койшибаев УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын дарга болсонд баяр хүргэж, хоёр улсын хооронд бүх талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарал хандуулан ажиллана гэв.  Мөн хоёр улсын хууль тогтоох байгууллага хооронд туршлага судлах, найрамдалт харилцаагаа бэхжүүлэхэд Элчин сайдын зүгээс идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Талууд хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллаж, уламжлалт найрсаг харилцаагаа улам бүр өргөжүүлэх хүрээнд харилцан санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВт 21 мин Хэт хөөрөгдөн зурагдсан "Морьтой эмэгтэй" 24 мин Үхрийн нуруун дээр зогсож байгаад муурны хажууд цаасан уутыг дэлбэлэх... 30 мин «Би пуужингаар нисч байх хувь тавилантай»: Олон улсын сансарын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв 34 мин Polaris Dawn сансарын аяны Сара Гиллис дэлхий орчмын тойрог замд «Оддын дайн» киноны саундтрекийг хийлээр тоглов 36 мин Азербайжаны Гран-Прид Оскар Пиастри түрүүллээ 59 мин Монголын эмэгтэй баг нэг ч хожигдолгүй тэргүүлэгчдийн эгнээнд явна 1 цаг 1 мин “Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ 1 цаг 1 мин Снукер билярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээнд Монголд болж байна 1 цаг 3 мин А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо 1 цаг 4 мин Агаарын зоригт шонхор Д.Дэмбэрэлийн нэрэмжит сургууль 100 жилийн ойгоо тэмдэглэлээ 1 цаг 4 мин ХУД-ийн 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автжээ 1 цаг 5 мин Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаярын биед халдав 1 цаг 45 мин “Crew Dragon” багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ 2 цаг 25 мин Д.Трампын амь насанд халдахаар завдсан хэргийг шалгаж байна 2 цаг 26 мин Аюулт үзэгдэл, ослын 75 дуудлага бүртгэгджээ 2 цаг 52 мин "Астана-2024"-т оролцсон Монголын баг 19 дүгээр байрт жагсав 2 цаг 56 мин Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товчоо баталжээ 3 цаг 3 мин П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш зэрэгтэй төгссөн иргэн багшилж болно 3 цаг 14 мин Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс 3 цаг 38 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... "Тэр миний ээжээс хөгшин"... Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... Яармагийн Арцатын ам дахь "Smart" олон улсын сургууль руу бү... "Тэр миний ээжээс хөгшин". Нэгэн эр найз бүсгүйгээ түүнээс 2... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу
Top