x

Нүүдлийн соёлд тохирсон сургуулийг бий болгоход Дэлхийн Банктай хамтран ажиллахыг хүслээ

Боловсролын сайд П.Наранбаяр Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли, Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн Боловсролын салбар хариуцсан менежер Кристиан Аэдо тэргүүтэй баг бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улс 1991 онд Дэлхийн банкны гишүүнээр элсэн орж, 2006 оноос боловсролын салбарт хамтран ажиллаж эхэлсэн. Боловсролын яам болон Дэлхийн Банкны хамтын ажиллагааны хүрээнд “Боловсролын чанарын шинэчлэл”, “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн 2022 онд Монгол Улс анх удаа PISA үнэлгээнд ороход Дэлхийн банкнаас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.

Уулзалтад оролцсон төлөөллүүд Дэлхийн Банк болон Боловсролын яамны олон жилийн үр дүнтэй хамтын ажиллагааг цаашид илүү нягт үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх боломжийг ярилцав. Мөн цаашид хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах, боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах, үүний тулд яриа хэлэлцээ хийх шаардлагатайг онцоллоо.

Боловсролын сайд П.Наранбаяр:

-“Дэлхийн Банкны үндсэн зорилго болох ядуурлыг бууруулахын гол түлхүүр нь боловсрол, боловсролын суурь нь тэгш хүртээмж байдаг. Сайн багш, сайн сургуулийг Монгол Улсын өнцөг булан бүрд бий болгосноор боловсролын түвшин нийтээрээ сайжирна” гээд, хөдөө орон нутагт сайн сургууль, сайн сургалтын агуулга, сайн багшийг хүргэх, нүүдлийн соёлд тохирсон сургуулийг бий болгох, малчдын хүүхэд дотуур байрнаас бус гэрээсээ сургуульдаа явах боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг хүсэн, ерөнхий боловсролын салбарт томоохон төсөл хэрэгжүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг эхлүүлэх талаар хэлэлцэв.

Эх сурвалж: Боловсролын Яам 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВт 8 мин Хэт хөөрөгдөн зурагдсан "Морьтой эмэгтэй" 12 мин Үхрийн нуруун дээр зогсож байгаад муурны хажууд цаасан уутыг дэлбэлэх... 17 мин «Би пуужингаар нисч байх хувь тавилантай»: Олон улсын сансарын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв 22 мин Polaris Dawn сансарын аяны Сара Гиллис дэлхий орчмын тойрог замд «Оддын дайн» киноны саундтрекийг хийлээр тоглов 24 мин Азербайжаны Гран-Прид Оскар Пиастри түрүүллээ 47 мин Монголын эмэгтэй баг нэг ч хожигдолгүй тэргүүлэгчдийн эгнээнд явна 48 мин “Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ 49 мин Снукер билярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээнд Монголд болж байна 51 мин А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо 51 мин Агаарын зоригт шонхор Д.Дэмбэрэлийн нэрэмжит сургууль 100 жилийн ойгоо тэмдэглэлээ 52 мин ХУД-ийн 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автжээ 53 мин Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаярын биед халдав 1 цаг 32 мин “Crew Dragon” багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ 2 цаг 12 мин Д.Трампын амь насанд халдахаар завдсан хэргийг шалгаж байна 2 цаг 14 мин Аюулт үзэгдэл, ослын 75 дуудлага бүртгэгджээ 2 цаг 40 мин "Астана-2024"-т оролцсон Монголын баг 19 дүгээр байрт жагсав 2 цаг 44 мин Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товчоо баталжээ 2 цаг 51 мин П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш зэрэгтэй төгссөн иргэн багшилж болно 3 цаг 2 мин Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс 3 цаг 26 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? Хотын даргын "эргүүг" эмчилье О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... "Тэр миний ээжээс хөгшин"... Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... Яармагийн Арцатын ам дахь "Smart" олон улсын сургууль руу бү... "Тэр миний ээжээс хөгшин". Нэгэн эр найз бүсгүйгээ түүнээс 2... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ нарын ... Өнөөдөр нийслэлийн 4 байршилд зам хааж, хашлага солино
Top