Манай улс энэ оны наймдугаар сарын 31-ний байдлаар 3.2 сая ам.долларын үнэ бүхий 7,142 ширхэг мотоцикл, моторт дугуй, мопед, унадаг дугуй импортолсон байна.
Үүнээс 2,777 ширхэг нь нэг сая ам.долларын үнэ бүхий цахилгаан дугуй байгаа юм. Өнгөрөгч 2023 онд нийт 978 мянган ам.долларын 550 цахилгаан дугуй худалдан авч байсан талаар Гаалийн Ерөнхий Газраас мэдээлжээ.