x

Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг 2027 онд ашиглалтад оруулна

Гэрэл зургийг MPA агентлаг

Монгол Улсын Засгийн газар 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр 280, 281 дүгээр тогтоолоор Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, суурин дээр нь Чингис хааны музей байгуулсан. Мөн Байгалийн түүхийн музейг хотын төвөөс 1.8 км-т буюу Их Тэнгэрийн аманд шинээр барихаар болсон байдаг. 

Их тэнгэрийн аманд 6.6 га газарт Байгалийн түүхийн музейн барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлж, музейн шинэ барилгыг гурван блок бүхий 39,000 метр талбайтайгаар 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тэгвэл уг барилгын ажлын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо

Нээлтэд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар (ЗГХЭГ)-ын дарга Н.Учрал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Боловсролын сайд П.Наранбаяр тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон байна. Уг музей ашиглалтад орвол хэмжээгээрээ Ази тивдээ долдугаарт эрэмбэлэгдэх Байгалийн түүхийн музей болох юм.

У.Хүрэлсүх: 

-"Монголчууд бидний эртнээс дээдэлж ирсэн Богдхан уулын хормой, Туул голын хөвөөн дээр Байгалийн түүхийн музейн бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Өнөөдөр та бид эх орныхоо томоохон бүтээн байгуулалтын нэг болох музейн барилгыг эхлүүлж, амьд нь гэрч нь болж үлдэж байгаадаа баяртай байна.

Миний бие Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ард түмнийхээ оюун санаа, гэгээрэлд дорвитой хөрөнгө оруулалт хийх томоохон бүтээн байгуулалтын ажил хийх шаардлагатай гэж үзэж байлаа.

Бид Соёлын яамгүй 24 жил явж ирсэн. Соёл урлаггүй ард түмэн, төр засаг гэж хэзээ ч байх боломжгүй зүйл. Тиймээс Монгол төр энэ салбарт их анхаарал тавих ёстой.

Ард түмнийг соён гэгээрүүлж, хүнийг хүмүүжүүлдэг салбар учраас бид соёлын бодлогыг онцгой анхаарах хэрэгтэй юм. Төр өөрийнхөө хайр халамжийг чиглүүлж байх ёстой салбар билээ.

Тийм учраас Чингис хаан үндэсний музей, байгалийн түүхийн музей, төв номын сан, үндэсний урлагийн их театр гэх мэт томоохон төслүүдийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хичээлээ. Цар тахлын он жилүүд манай улсын их бүтээн байгуулалтын ажлыг зогсоосон. 

Монголд ирж байгаа бүх гаднын жуулчид Чингис хааны музейг үздэг болсон. Энд зөвхөн музей биш соён гэгээрэл, шинжлэх ухааны төв болж хувирсан. Үүнийг дагаад Чингис хаан судлал хөгжиж байна. 

Үүн шиг олон саад бэрхшээлийг даван туулсан ч Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ажлаа эхлүүлэхэд бэлэн болсонд чин сэтгэлээсээ талархаж байна. Аялал жуулчлалаа хөгжүүлье гэвэл гаднынханд үзэж харах юм их байлгах ёстой. Өнөөдөр Монголд ирээд үзэх юм бага байна. Зөвхөн музейгээс гадна үр хүүхдүүдтэйгээ ирж салхилдаг, амралт зугаалгын төв болоосой гэж хүсэж буй. 

Мөн энэ музей иргэдэд үйлчлэх цогцолбор төдийгүй олон улсын байгалийн шинжлэх ухааны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах судалгааны эх сурвалж болох ёстой. Шинжлэх ухааны төв болгохыг зорьж байна.

Тиймээс уг музейг цаашид Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музей болгон бүтэц зохион байгуулалт, үзмэр, сан хөрөнгийг нь бэхжүүлж, үйл ажиллагааных нь цар хүрээг өргөжүүлэх нь зүйтэй гэж үздэг. 

Музейн бүтээн байгуулалтын ажлыг товлосон хугацаанд нь дуусгаж, ашиглалтад оруулах чиглэлийг Засгийн газар, нийслэлийн удирдлагын зүгээс онцгой анхаарч, тулгамдсан асуудал бүрийг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгож байна.

Үүнд хяналт тавихаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт орон тоо гаргахаар төлөвлөсөн. Музейн бүтээн байгуулалтын ажилд оролцож буй бүх хүнд ажлын өндөр амжилт хүсье" гэв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВт 22 мин Хэт хөөрөгдөн зурагдсан "Морьтой эмэгтэй" 26 мин Үхрийн нуруун дээр зогсож байгаад муурны хажууд цаасан уутыг дэлбэлэх... 31 мин «Би пуужингаар нисч байх хувь тавилантай»: Олон улсын сансарын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв 36 мин Polaris Dawn сансарын аяны Сара Гиллис дэлхий орчмын тойрог замд «Оддын дайн» киноны саундтрекийг хийлээр тоглов 38 мин Азербайжаны Гран-Прид Оскар Пиастри түрүүллээ 1 цаг 1 мин Монголын эмэгтэй баг нэг ч хожигдолгүй тэргүүлэгчдийн эгнээнд явна 1 цаг 2 мин “Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ 1 цаг 3 мин Снукер билярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээнд Монголд болж байна 1 цаг 5 мин А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо 1 цаг 5 мин Агаарын зоригт шонхор Д.Дэмбэрэлийн нэрэмжит сургууль 100 жилийн ойгоо тэмдэглэлээ 1 цаг 6 мин ХУД-ийн 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автжээ 1 цаг 7 мин Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаярын биед халдав 1 цаг 46 мин “Crew Dragon” багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ 2 цаг 26 мин Д.Трампын амь насанд халдахаар завдсан хэргийг шалгаж байна 2 цаг 28 мин Аюулт үзэгдэл, ослын 75 дуудлага бүртгэгджээ 2 цаг 54 мин "Астана-2024"-т оролцсон Монголын баг 19 дүгээр байрт жагсав 2 цаг 58 мин Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товчоо баталжээ 3 цаг 5 мин П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш зэрэгтэй төгссөн иргэн багшилж болно 3 цаг 16 мин Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс 3 цаг 40 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... "Тэр миний ээжээс хөгшин"... Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... Яармагийн Арцатын ам дахь "Smart" олон улсын сургууль руу бү... "Тэр миний ээжээс хөгшин". Нэгэн эр найз бүсгүйгээ түүнээс 2... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу
Top