x

Ж.Чинбүрэн: Эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахимаар сурталчилбал торгууль ногдуулна

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар “УИХ-ын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Эмийн хяналтын түр хорооны дарга асан, УИХ-ын гишүүн дараах мэдээллийг хийлээ. 

Ж.Чинбүрэн: 

-"Эмийг бүргүүлэх гэж 6-12 сар хүлээдэг. Үүний дараа чанарын шалгуулахаар лавлагаа лабораторид шалгуулдаг. Энэ бүх процесс нь зориудаар эмийн зах зээл дээр бусдыг оруулахгүй байх хориг тавьдаг технологи юм.

УИХ-ын тогтоолыг баталснаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өндөр хөгжилтэй оронд, хэрэглэхийг зөвшөөрсөн эмийг бид хялбаршуулсан аргаар Монголд шууд оруулах боломжийг бүрдүүлэх юм. Дахин бүртгүүлж, лабораторид очиж шалгуулдагийг зогсооно. Энэхүү үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам Засгийн газрыг төлөөлж тухайн улс орны Эрүүл мэндийн яам, Эмийн агентлагтай нь гэрээ байгуулан, үүний дагуу Гаалийн ерөнхий газар дээр тухайн орны хэрэглэдэг эмийн жагсаалтыг шууд цахимаар харна. 

Жишээлбэл Солонгост хэрэглэдэг эм Монголд бүртгэлгүй байсан ч Засгийн газар хооронд гэрээ хийж, эмийн агентлагууд нь мэдээллээ солилцсон бол гаалиар нэвтрүүлнэ. Ингэснээр бид сайн эмийг хэрэглэдэг болно. Тэр эмийг Монголд бүртгэх гэж янз бүрийн авлига өгөх шаардлагагүй, цаг алдахгүй. Мөн лабораторид шинжлүүлэхээр мөнгөө үрж, өртгөө нэмэгдүүлэхгүй. Үүнийг хурдан хийгээрэй хэмээн УИХ-ын тогтоолд оруулж өгч байгаа. 

Эмийг гар дамжуулж худалдаалах ноцтой асуудал. Аравдугаар сарын 1-нд хэрэгжих хуулиар маш хатуу зохицуулалт оруулсан. Жишээлбэл эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр сурталчлах боломжгүй болж байгаа. Сурталчилсан тохиолдолд торгууль ногдуулж, хариуцлага тооцно. Харин жороор олгодоггүй буюу эрүүл мэндийн нэмэгдэл бүтээгдэхүүнийг хэвлэл мэдээллээр сурталчилж болно" гэсэн байна. 

“УИХ-ын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталсны дараа 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталж, батлагдсан хууль, тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонсоноор ээлжит бус чуулганыг хаалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВт 21 мин Хэт хөөрөгдөн зурагдсан "Морьтой эмэгтэй" 24 мин Үхрийн нуруун дээр зогсож байгаад муурны хажууд цаасан уутыг дэлбэлэх... 30 мин «Би пуужингаар нисч байх хувь тавилантай»: Олон улсын сансарын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв 35 мин Polaris Dawn сансарын аяны Сара Гиллис дэлхий орчмын тойрог замд «Оддын дайн» киноны саундтрекийг хийлээр тоглов 37 мин Азербайжаны Гран-Прид Оскар Пиастри түрүүллээ 1 цаг 0 мин Монголын эмэгтэй баг нэг ч хожигдолгүй тэргүүлэгчдийн эгнээнд явна 1 цаг 1 мин “Яги” хар салхины улмаас Мьянмарт 100 гаруй хүн амиа алджээ 1 цаг 2 мин Снукер билярдын Дэлхийн цомын анхдугаар тэмцээнд Монголд болж байна 1 цаг 4 мин А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо 1 цаг 4 мин Агаарын зоригт шонхор Д.Дэмбэрэлийн нэрэмжит сургууль 100 жилийн ойгоо тэмдэглэлээ 1 цаг 5 мин ХУД-ийн 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автжээ 1 цаг 6 мин Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаярын биед халдав 1 цаг 45 мин “Crew Dragon” багийнхан эх дэлхийдээ эргэн ирлээ 2 цаг 25 мин Д.Трампын амь насанд халдахаар завдсан хэргийг шалгаж байна 2 цаг 27 мин Аюулт үзэгдэл, ослын 75 дуудлага бүртгэгджээ 2 цаг 53 мин "Астана-2024"-т оролцсон Монголын баг 19 дүгээр байрт жагсав 2 цаг 57 мин Трампын амь насанд халдахаар оролдсоныг Холбооны Мөрдөх Товчоо баталжээ 3 цаг 4 мин П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш зэрэгтэй төгссөн иргэн багшилж болно 3 цаг 15 мин Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс 3 цаг 39 мин
iИх уншсан
Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж,... Путиныг хүлээж авна, Энхтайванч бай... гэсэн нь бие даасан б... Ерөнхийлөгч улирах уу? О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш т... ШИМБОРСКА Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, э... Ажлын дараа дарга нарын дуудлагад хариулахгүй байхыг Австрал... Л.Амар: Төсвийн зардлаа ДНБ-ий 25 хувьд барьж байж зээлийн х... Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд ба... Шинжлэх ухаанаар ажиллаад бас санхүүгээр амжилттай байхын ту... "Тэр миний ээжээс хөгшин"... Яармаг, ТЭЦ-IV-ийг холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ зам... Яармагийн Арцатын ам дахь "Smart" олон улсын сургууль руу бү... "Тэр миний ээжээс хөгшин". Нэгэн эр найз бүсгүйгээ түүнээс 2... П.Наранбаяр: 2.7-оос доошгүй голч дүнтэй, бакалавраас дээш з... З.Энхболд: Төсвийн мөнгөөр ажил хийж болно. Бордюраар мөнгө ... Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өрт... Оросоор дамжсан Европ хэлний зээлдмэл нэрс Маргааш нийтийн тээврийн автобусны 11 чиглэлд өөрчлөлт оруул... Намууд татварыг бууруулна гэж худлаа амласан уу
Top