Хятадад шинэ седан загварын Avatr 012 машин зарагдаж эхэлснийг carnewschina.com. сайт мэдээлэв. Автомобилийг бүтээхэд Dior брэндийн эрэгтэйчүүдийн цуглуулга бүтээгч захирал бөгөөд эмэгтэйчүүдийн Fendi загварын хувцасны тасгийн удирдагч Ким Жонс гар биеэр оролцсон байна.
Avatr 012 машины урт нь 5020 мм ба автомобиль тэнхлэг тус бүртээ нэг нэг цахилгаан хөдөлгүүртэй. Хөдөлгүүрүүдийн хүчин чадал нь нийлээд 570 м.х. ба гүйлтийн нөөц нь 650 км.
Бүхээгт 35,4 инчийн диагнальтай өргөн форматын монитортой 27 динамик бүхий аудиосистем байрлуулжээ. Бүхээгийн таазыг одот тэнгийн стилиэр бүтээснээс гадна жолоочийн ард бариулын түшлэгтэй хоёр тусдаа суудлыг Nappa арьсаар бүрэн хийжээ. Мөн дээврийн дэлгэцтэй.
Автомобилийг хязгаарлагдмал тоогоор гарган худалдаж байгаа ба түүнийг Диорын цүнх бонус болон дагалдана. Одоо зарагдаж байгаа үнэ нь 700 мянган юань.