Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчлэх ажил өнгөрсөн амралтын өдрөөр эхэлсэн билээ.
Тус авто замын хашлага солих, ус зайлуулах шүүрт худаг байршуулах, худгийн таг өндөрлөж, асфальт бетоноор хучих зэрэг ажил хийнэ. Зам засварын ажил 60 хувьтай явааг албаныхан хэлсэн бөгөөд энэ сарын 10-наас өмнө дуусгахаар төлөвлөж байгаа аж.
Засварын ажилтай холбоотойгоор дээрх замд багагүй ачаалал үүссэн. Тэгвэл иргэдийг хүлээцтэй хандахыг албаныхан уриаллаа.