Баян-Өндөр, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 2.2 сая иргэн саналаа өгөхөөс 1.4 сая нь саналаа өгч, 69.3 хувийн ирцтэйгээр өндөрлөлөө.
УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог, Хойд бүсэд АН-аас Х.Баттулга 55043, МАН-аас Л.Энх-Амгалан 54,221, Д.Батлут 53,318, Б.Бат-Эрдэнэ 48,448, Д.Үүрийнтуяа 44,996, Л.Мөнхбаатар 44,468, Ж.Бат-Эрдэнэ 43,806, Ц.Даваасүрэн 42,971 санал авлаа.
Сонгуулийн тухай хуульд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх заалттай. Энэ удаагийн сонгуульд урьдчилсан байдлаар ялалт байгуулсан 126 нэр дэвшигчийн 32 нь эмэгтэй буюу 25 хувийг эзэлж байна.