Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэв. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгов. Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даагч нийлсэн 1341 нэр дэвшигч өрсөлдлөө. Сонгуулийн дүнгээр МАН, АН, Үндэсний эвслээс өчигдөр орой өөрсдийн байр суурийг илэрхийлсэн.
Урьдчилсан дүнгээр МАН 67, АН 43, ХҮН 8, ИЗНН 4, Үндэсний Эвсэл 4 суудал аваад байна. Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнг 100 хувь гар тооллогоор баталгаажуулсны дараа албан ёсны дүнг зарлана. Энэ удаагийн сонгуулийг,
Орон нутагт:
-Архангай, Баянхонгор, Өвөрхангай - 1 дүгээр тойрог - 9 мандат
-Говь-Алтай, Завхан, Увс, Ховд - 2 дугаар тойрог - 10 мандат
-Баян-Өлгий - 3 дугаар тойрог - 3 мандат
-Булган, Орхон, Хөвсгөл - 4 дүгээр тойрог - 8 мандат
-Дархан-Уул, Сэлэнгэ, Төв - 5 дугаар тойрог - 10 мандат
-Дорнод, Сүхбаатар, Хэнтий - 6 дугаар тойрог - 7 мандат
-Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь - 7 дугаар тойрог - 7 мандат
Улаанбаатар хотод:
Баянзүрх дүүрэг - 8 дугаар тойрог - 5 мандат
Баянгол дүүрэг - 9 дүгээр тойрог - 3 мандат
Сүхбаатар, Чингэлтэй - 10 дугаар тойрог - 6 мандат
Сонгинохайрхан - 11 дүгээр тойрог - 5 мандат
Хан-Уул дүүрэг 12 дугаар тойрог - 3 мандат
Багануур, Багахангай, Налайх -13 дугаар тойрог - 2 мандаттайгаар зохион байгуулсан юм.