Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт Сэлэнгэ аймагт одоогийн байдлаар 40.2 хувьтай үргэлжилж байна.
Сэлэнгэ аймгийн хувьд 71231 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байгаагаас 27000 гаруй сонгогч саналаа өгөөд байна.
Аймгийн хэмжээнд 556 төрийн албан хаагч сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцож байна.
Одоогоор ямар нэгэн зөрчил гараагүй, санал хураалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна хэмээн аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.