Арвайхээр 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойргийн санал өгөх ирц 11:00 цагийн байдлаар 18.1 хувьтай байсан бол 13:00 цагийн байдлаар 46.527 сонгогч саналаа өгч 32.4 хувьд хүрсэн.
Үүнээс Өвөрхангай аймагт сонгуулийн ирц 32,3%, Архангай аймагт 32,8%, Баянхонгор аймагт 29,6% байна.
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 1 дүгээр тойргийн 321 хэсгээс 417 чиглэлд 2700 сонгогч санал өгөх хүсэлт гаргаснаас 2572 сонгогч буюу 95,3 хувь нь саналаа өгчээ.