Баянхонгор, 2024 оны зургаадугаар 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт улс орон даяар үргэлжилж байна.
Өнөөдөр 14:27 цагийн байдлаар Баянхонгор аймгийн хэмжээнд 22040 сонгогч саналаа өгч, санал хураалт 40 хувьтай үргэлжилж байна.
Аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Сэнжит нэгдүгээр багийн хэсгийн хороонд очин саналаа өгсөн бол аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Баянхонгор сумын нэгдүгээр хэсгийн хороонд саналаа өгөв.