Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 412 сонгогч саналаа өгсөн байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт 62 хэсгийн хорооны 58 хэсгийн хороонд "Зөөврийн битүүмжилсэн хайрцаг”-аар санал авч ажилласан байна.
Нийт 433 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ өгсөн боловч 412 сонгогч саналаа өгч 95.15 хувийн ирцтэй санал хураалт явагдсан байна.
Зөөврийн хайрцгаар санал авах үйл ажиллагаа 6 дугаар сарын 27-ны өглөөний 9:00-20:00 цагийн хооронд явагдсан юм. санал өгөөгүй сонгогчдын тухайд хаяг дээрээ байхгүй, эмнэлэгт хэвтсэн, гачигдал гарсан, өгөхөөс татгалзсан гэх зэрэг шалтгаантай байсан байна.