Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа өнөөдөр өглөөний 7.00 цагт орон даяар эхэллээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2024 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулах 62 хэсгийн хороо ажиллаж байна. Санал авах үйл ажиллагаа өнөөдөр буюу 6-р сарын 28-ны өдрийн 07:00-22:00 цаг хүртэл үргэлжлэнэ.
Сонгогчид саналын хуудсыг бөглөхдөө өөрийн дэмжиж буй 1 нам эвсэл, 10 нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэн будах бөгөөд дутуу болон илүү будсан тохиолдолд саналын хуудас хүчингүй болох юм байна.
Сэлэнгэ аймагт 71231 сонгогч санал өгнө.