Арвайхээр,2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хангайн бүсийн 1 дүгээр тойрогт УИХ-ын ээлжит сонгуулийн үйл ажиллагаа өглөөний 7 цагт эхэллээ.
Нэгдүгээр тойрог буюу Өвөрхангай Архангай, Баянхонгор аймагт нийт 323 хэсгийн хороо, санал авах байр ажиллаж байна.
Хангайн бүсийн хэмжээнд 186,731 сонгогч саналаа өгөх бол Өвөрхангай аймгийн хэмжээнд 114 хэсгийн хороо, санал авах байранд 72,560 сонгогч сонгуулийн санал өгнө.
Одоогоор бүх хэсгийн хороо, санал авах байранд санал авч эхлэхэд ямар нэгэн асуудал гараагүй байна.