x

Х.Лхагвасүрэн: Ард иргэдийг айдаст автуулсан мэдээлэл цацаж байгаад харамсаж байна

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр мэдээлэл “Өнгөрсөн өдрүүдэд ОХУ-аас Увс аймгийн боомтоор эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд болох Тува иргэд Монгол Улс руу олноороо орж ирэх болсон. Үүнийг хуулийн байгууллагынхан яаралтай шалгах ёстой” хэмээн мэдээлсэн.

Уг мэдээлэлтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас дараах тайлбарыг хийлээ.

ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэн:

-“Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр хил хамгаалах, шалган нэвтрүүлэх албаны талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Увс аймаг дахь Боршоо боомтоор олон тооны гэмт этгээд Монгол Улсад нэвтэрсэн мэтээр мэдээлсэн.

Шалган нэвтрүүлэх алба нь хөрш зэргэлдээ орнуудтайгаа нягт хамтран ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн, олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн мэдээллийг солилцон хөрш зэргэлдээ орнууддаа нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч ажилладаг.

Улсын хилийн асуудал нь өөрөө их эмзэг сэдэв. Хил хамгаалалттай холбоотой аливаа нэг мэдээ мэдээлэл буруу ташаа байвал улс оронд болоод олон улсад хор уршигтай юм.

Хэрэв ямар нэгэн сэжигтэй мэдээлэл ирсэн бол хууль хяналтын байгууллагуудад мэдээлэх үүрэгтэй. Гэтэл ард иргэдийг айдас хүйдэст автуулсан мэдээлэл цацаж байгаад хилчдийнхээ өмнөөс харамсаж байна. Энэ асуудлыг нэн даруй шалгаж, тогтоож өгнө үү гэж Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газарт хандаад байна" гэлээ. 

Манай улсад Монгол Оросын хилийн 10 боомт үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Увс аймагт Давс сумын нутагт Боршоо, Тэс суманд Тэс боомт ажилладаг. Боршоо боомт нь Даваа-Бямба гарагт нийт зургаан өдөр ажилладаг байна. Тус боомтоор нэг сарын хугацаанд 10 орчим ОХУ-ын иргэн нэвтэрдэг /орсон, гарсан тоо/. 

Зургаадугаар сарын байдлаар тус боомтоор ОХУ-ын 5,701 иргэн орж ирсэн. Үүнээс одоогийн байдлаар 5,332 гарсан байна. 169 иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байна. Үүний 56 нь эрэгтэй, 81 эмэгтэй, 32 хүүхэд байна. 

Нарийвчлан үзвэл сонгуулийн сурталчилгааны хугацаа буюу зургаадугаар сарын 10-27-ны хугацаанд 3,708 ОХУ-ын иргэн орж ирснээс 1,369 нь эрэгтэй, 2,317 эмэгтэй, 22 хүүхэд байна. 

ОХУ-ын хуулийн дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эрх хязгаарлуулсан хүн Монгол Улсын хилээр орж ирээгүй гэдэг мэдээллийг ХХЕГ-аас өглөө. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 11 цаг 49 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top