x

СЕХ: Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодтой цахим хурал хийж, заавар, чиглэл өгөв

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон холбогдох албан тушаалтнууд аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй өнөөдөр (2024.06.25) цахим хурал хийлээ.

Цахим хурлаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт, санал авах үйл ажиллагаатай холбоотой заавар, чиглэл өгч, мэдээлэл солилцов.

Санал авах ажиллагааны бэлтгэл болон зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой “Санал авах ажиллагааны заавар” гарын авлагыг 2198 хэсгийн хороонд хүргүүлж, цахимаар удаа дараа чиглэл хүргүүлснийг хурлын эхэнд онцлов.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо доод шатны сонгуулийн хороодын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлын дараах заавар, чиглэл өглөө.

Бэлтгэл ажиллагааны хүрээнд:

  • Сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа 23 мянган төрийн албан хаагч санал тэмдэглэх зааврыг боломжит бүхий л хэлбэрээр түгээх, сонгогчдыг мэдээллээр хангах;
  • Санал авах байр, өдөр, цагийг нийтэд сайтар мэдээлэх;
  • Өөрсдийн нутаг дэвсгэр дэх хэсгийн хорооны сонгогчдын тоо, хэсгийн хорооны байршил, холбоо барих утасны жагсаалт, болон сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг сонгогч иргэд болон ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагад өгөхөд бэлэн болгон бэлтгэх;
  • Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улсын 21 байгууллагын 259 ажиглагч ажиглахаар Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн. Ажиглагчдыг ажиллах нөхцөл, боломжоор хангах;
  • Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж үер, усанд автах эрсдэлтэй хэсгийн хороодын байршлын судалгааг гарган, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төлөвлөгөө гарган ажиллах;
  • Цахилгааны саатал гарч болзошгүй тул цахилгааны эх үүсвэр моторыг бэлдэх;
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг батлагдсан хуваарь, чиглэлийн дагуу нийслэл, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд оршин байгаа газарт нь очиж авах тул харьяалагдах нутаг дэвсгэрээс өөр газарт очиж санал авахгүй байхыг анхаарах;
  • Тухайн хэсгийн хороонд ажиглагчаар ажиллахаар бүртгүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагч нарын хуульд заасан эрх үүрэг, сонгуулийн санал авах өдөр хэрхэн ажиллах талаар заавар өгөх талаар хэсгийн хороодын дарга нарт чиглэл хүргүүлэх.

Санал авах байранд санал анхаарах асуудлын хүрээнд:

  •  Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчид мэдээлэл бэлтгэх боломжоор хангах (мандат шаардахгүй, ажлын үнэмлэхээр нэвтрүүлэх);
  • Сонгогчдыг мэдээллээр хангах, нээлттэй ажиллах;
  • Хэсгийн хорооны ажилтнуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг угтах, туслах ажилтан бэлдэх;
  • Санал авах байранд сонгогчдод зориулсан санал тэмдэглэл заавар, сонгогчийн үүргийн талаарх мэдээллийг байршуулах;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал тэмдэглэх бүхээгт брайль хавтас, томруулсан шил, саналын хуудас гулсуулахгүй байх зорилготой ширээний хулдаасыг байршуулах;
  • Санал авах ажиллагаатай холбоотой гарч буй асуудлыг шийдвэрлэж буй тэмдэглэлийг тухай бүрд нь үйлдэж баталгаажуулах;
  • Хяналтын тооллого хийж байх явцад санал авах байранд ажиглалт хийх иргэдийг дарааллын дагуу оруулах.

Нийтэлсэн: Сонгууль 2024

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 12 цаг 33 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top