Говь-Алтай, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. 2024 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Говь-Алтай аймгийн сонгогчдын санал өгөх байр буюу хэсгийн хорооны хаяг, байршлын мэдээллийг аймгийн Сонгуулийн хорооноос танилцууллаа.
Говь-Алтай аймгийн хэмжээнд 89 хэсгийн хороо, санал авах байр ажиллаж байгаа бөгөөд тус хэсгийн хороодод 797 төрийн албан хаагч ажиллаж байна.