УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалтыг энэ сарын 28-ны баасан гарагт улс даяар зохион байгуулна.
Хуульд зааснаар санал авах өдөр дараах үйл ажиллагааг хоригложээ. Тодруулбал, баасан гарагт согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлагийн үзвэр, спортын олныг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно. Мөн худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй. Эдгээр хориглосон зохицуулалтад аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллах юм.
УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй 1340 нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг зургаадугаар сарын 26-ны 23:59 цагт зогсооно.