x

Энхтайваны гүүрний доор үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавина

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр холбогдох албаныхантай хамт борооны ус ихээр тогтдог зарим байршилд шинээр ус зайлуулах шугам, хоолой тавихаар ажиллаж байна. Тодруулбал, Энхтайваны гүүрний доод талын авто замд ус тогтож, авто машин зорчиход хүндрэл үүсгэдэг. Тиймээс тус байршилд тогтсон усыг соруулж, маргааш үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавихаар боллоо. Ингэснээр усны хаялга руу орж буй ус эргэж хальж гарахгүй.

Дунд голын усны түвшин нэмэгдэхээр тухайн гол руу хаяж байгаа усны хаялга нь буцаж хальж, ус тогтон, автомашин зорчиход хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байгаа юм. Үүний гол шалтгаан нь Дунд голын хоёр талаас нь шахаж барилга барьсан бөгөөд сүүлийн 10-20 жил тус голын лаг хагшаасыг цэвэрлээгүйгээс үүдэн хамгийн багадаа нэг метрээс дээш усны түвшин өргөгдсөн байна. 

Мөн "Хүннү 2222" хорооллын СӨХ ус соруулах насосоо ажиллуулж чадаагүйн улмаас тус орчимд борооны ус тогтсон байсныг соруулан, ус соруулах насосын ашиглалтыг цаашид Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ хариуцахаар болсон. Тухайн байршилд 24 цагаар ажилладаг мэдрэгчтэй насос тавих төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн уг хорооллын хойд талд зураг төсөл гарган АНУ-ын Элчин сайдын яамны шинэ байршлын дундуур усыг гаргахаар зөвшилцжээ. Энэ ажил ирэх долоо хоногоос эхэлнэ. 

Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар “Бид өвлөөс эхлэн үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дунд голын голдирол өөрчлөн барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулган тухайн байршлын даланг хүчитгэсэн. Мөн Сэлбэ голын голдирол өөрчлөн барьсан “S’ Outlets” дэлгүүрийн барилгыг буулгасны хүчинд өнөөдөр тус байршлын үерийн нөхцөл харьцангуй гайгүй байна. Уг байршилд Сэлбэ голын даланг хүчитгэх, түшиц хана хийх ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн Сэлбэ голын урсцыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор хоёрдугаар сараас эхлэн тус голын мөсийг Туул гол руу зөөж, тээвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Сэлбэ, Дунд гол орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, лаг хагшаасыг зөөж, цэвэрлэх ажил үргэлжилж байна. Энэ ажил зөвхөн хэдхэн хоногийн дотор хийгээд дуусах ажил биш, зуны турш үргэлжилнэ” гэдгийг онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 1 мин Номын хураангуй: The Power of the Other 14 цаг 26 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top