x

Элчин сайд С.Сүхболд Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд энэ сарын 21-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын асуудал эрхэлсэн дэд сайд Ким Тэ Жинтэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав.

Уулзалтын үеэр Элчин сайд С.Сүхболд Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэгтэйг онцолсоны зэрэгцээ Монгол Улс, БНСУ-ын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг эцэслэн байгуулах нь хоёр улсын харилцаанд шинэ боломжийг нээх гол түлхүүр тул талууд хуваарийн дагуу үр дүнтэй ажиллах талаар саналаа хэлэв. Мөн Монгол Улсаас хилийн чанадад хамгийн олон буюу 50 гаруй мянган иргэн БНСУ-д оршин сууж байгаа бөгөөд монгол, солонгос иргэд хоорондын харилцаа нь хоёр улсын харилцааны хөгжил цэцэглэлтийн хурдасгуур тул Элчин сайдын хувиар харилцан зорчих нөхцөлийг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Ёслолын асуудал эрхэлсэн дэд сайд Ким Тэ Жин Элчин сайд С.Сүхболдод ажлын амжилт хүсэж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулахад Элчин сайдын үүрэг, тууштай байр суурь чухал болохыг онцлон тэмдэглээд идэвхтэй хамтарч ажиллана гэлээ. Элчин сайд С.Сүхболд энэ өдөр БНСУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Ази, Төв Азийн газрын захирал Кан Ён Шинтэй танилцах уулзалт хийж, хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцож, цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 6 мин Номын хураангуй: The Power of the Other 14 цаг 31 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top