"Хүннү 2222" хорооллын урд талын авто замын зорчих хөдөлгөөнийг 05:40 цагт нээсэн байна.
"Хүннү 2222" хорооллын урд талын авто зам дээр тогтсон их хэмжээний борооны усыг 22 кВт-ын өндөр хүчин чадлын насос суурилуулж, соруулжээ.
Цаашид тус хорооллын ус соруулах насосын ашиглалтыг Геодези, Усны барилга байгууламжийн газраас хариуцна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс