Өчигдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон "Боловсрол" суваг телевизээр орон даяар шууд явлаа.
Энэ удаагийн тохиролд 2024 оны тавдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2024 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 52 667 447 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1,
7 орон таарсан 6,
6 орон таарсан 54,
5 орон таарсан 510,
4 орон таарсан 4798,
3 орон таарсан 47467 баримт тохиролд таарч азтан боллоо.
Шинэчилэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм гэж Монголын Татварын албанаас мэдээллээ.