Энэ оны зургаадугаар сарын 18-ны өдөр “С.Зоригийн хөшөөний баруун хөлийг нь төмөр сандалтай гинжилсэн байна” гэх дуудлага мэдээлэл 10:53 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Ирсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, өчигдөр буюу 19-ний өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрээс уг үйлдлийг хийсэн иргэн “Э”-г олж тогтоосон байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төвөөс мэдээлжээ.