ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлгийн ерөнхий газраас Малын гаралтай хүнсний бус хаягдал болон зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг боловсруулах чиглэлээр Бүгд Найрамдах Герман улсын "Брунинг" группын захирал Лутз Брунинг, инженер Александр Бубен нартай уулзаж санал солилцжээ.
Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын “Газрын амьтны эрүүл мэндийн кодекс”-д заасны дагуу бутлан боловсруулах хамгийн сүүлийн үеийн технологи бүхий автомат үйлдвэрийг Монгол улсад барьж байгуулж болох талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга болон бусад албаны хүмүүстэй уулзаж төслөө танилцууллаа.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор манай улсад тулгамдаад буй малын гаралтай хүнсний бус хаягдал болон зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг боловсруулж тос, тахиа, гахайны тэжээл үйлдвэрлэж экспортлох бүрэн боломжтой гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.