Газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг байна.
Тиймээс өнөөдрөөс /2024.03.20/ эхлэн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүртэл нэг сарын хугацаатайгаар автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоожээ.
Энэ хугацаанд стандарт шаардлага зөрчсөнөөс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцна. Авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулах учир ААН-үүд даац хэтрүүлэн тээвэр хийхгүй байхыг ЗТХЯ-наас зөвлөлөө.