x

Нээлттэй Нийгэм Форум: Бодлогын судалгаа хийхийг урьж байна

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийтийн баялгийн зохистой удирдлагыг дэмжих, хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлоход хувь нэмэр оруулах, үүнд судлаачид, иргэний нийгмийн бүтээлч оролцоог дэмжих үүднээс бодлогын судалгаа, шинжилгээг дэмжиж ирлээ. Энэ хүрээнд шийдвэр гаргах үйл явцыг судалгаа, дүн шинжилгээнд суурилсан олон талт мэдээллээр хангахыг гол зорилго болгодог бөгөөд энэ удаа дор дурдсан чиглэлийн хүрээнд судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна.

1. Эрдэс баялгийн салбарын засаглалын чиглэлээр:

  • Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (ЭБМЗ)-ийн ил тод байдал: Бүрэлдэхүүн, сонгон шалгаруулалт, шинжээч томилох үйл явц, дүгнэлт, шийдвэр, хамаарал бүхий этгээдийн ил тод байдал

  • Хайгуулын тайлан хүлээж авах, ордын нөөц батлах үйл явц

  • Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явц, ил тод байдал: Байгаль орчин, нийгэм, орон нутгийн хөгжлийн асуудлууд

  • Эрдэс баялгийн салбар дахь ТӨК-ийн хөрөнгө оруулалтын ил тод байдал

2. Хууль тогтоомжийн тухай хууль, түүний хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр:

  • Хууль тогтоомжийн төсөлд хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийх шаардлагын хэрэгжилт

  • Хууль, тогтоомжийн төслийн нээлттэй байдал, олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагын хэрэгжилт

3. Эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр:

  • Шүүхийн шинжилгээний байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлэх арга зам

4. Мэдээллийн ил тод байдал, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудлаар:

  • Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад цахим хуудсыг хаах болон үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах бусад албадлагын чанартай арга хэмжээг зохицуулсан байдал, үүнд эрх зөрчигдөн хохирохоос  сэргийлэх хяналт, баталгааг хангасан байдал

  • Төрийн болон албаны нууцыг тогтоож буй процессод тулгамдаж буй асуудлууд /кейст тулгуурласан эрх зүйн дүн шинжилгээ/

Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:

  • Судлах асуудал, судалгааны ажлын цар хүрээнээс шалтгаалан бие даасан судлаачаас гадна судалгааны байгууллага, судлаачдын баг төслийн уралдаанд оролцож болно.

  • Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх.

  • Сонгон авсан сэдвээр болон төстэй асуудлаар судалгаа хийж байсан бол давуу тал болно.

  • Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар бодлогын судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх.

Судалгааны төслийн баримт бичиг:

  • Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төслийг ННФ-ын судалгааны төслийн маягтын дагуу боловсруулсан байх шаардлагатай бөгөөд маягтыг дараах холбоосоор татаж авна уу. Cудалгааны төслийн маягт

  • Судалгааны төслийн баримт бичгийг Нээлттэй Нийгэм Форумын FELLOWSHIP@FORUM.MN цахим хаягаар 2024 оны 4 сарын 4-ний Пүрэв гарагт багтаан ирүүлнэ үү.  

Санамж: Судалгааны дээрх гурван чиглэлээс сонгосон чиглэлийнхээ нэрийг и-мэйлийн Subject хэсэгт бичиж илгээнэ үү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 1 цаг 3 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 1 цаг 24 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 14 цаг 26 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 19 цаг 40 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 19 цаг 57 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 20 цаг 40 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 20 цаг 50 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top