НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг.
Энэ сарын өдөрлөг өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбаруудад болно.
Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх юм.
Иргэн та иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.