Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны “Булаг”-ийн 19 дүгээр гудамжинд "Байшин шатаж байна" гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 18-ны өдрийн 16:35 цагт Онцгой байдлын байгууллагад өгчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ны 9х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраан ажилласан байна.
Тус гал түймэрт иргэн М /3 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд, иргэн Т /29 настай, эрэгтэй/-ы нурууны хэсэг түлэгдсэн байсныг НЯТТ-д тус тус шилжүүлж өгчээ.