Баянзүрх дүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст энэ сарын 17-ны 23:00 цагийн үед "Хүн нас барсан байна" гэх дуудлага бүртгэгдсэн байна.
Тус мэдээллийг шалгахад урьдчилсан байдлаар О нар нь баяр тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээр хоорондоо маргалдан зодолдож нэгнийхээ амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдлоо.
Иймд баяр тэмдэглэх нэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.