x

Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг зохион байгууллаа

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан НЗДТГ-ын Цэргийн штабаас “Оюутан цэрэг - 10 жил” өдөрлөгийг Соёлын төв өргөөнд гуравдугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх олон талт арга хэмжээний үеэр нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Монгол цэргийн музейн үзмэр, урлагийн тоглолтыг толилуулсан юм.

Түүнчлэн Монгол цэргийн өдрийг угтан нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан зохион бичлэг, гар зургийн уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд шагнал, 18 нас хүрч буй иргэдэд цэргийн үүрэгтний үнэмлэхийг гардуулав. Уг арга хэмжээнд их, дээд сургуулийн удирдлагууд, нийслэлийн иргэдийн төлөөлөл болон энэ оны “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүрэлдэхүүн бүхий нийт 1300 гаруй хүн оролцсон юм.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт:

-Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжээд 10 жил болж байна. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан дайчилгаанд явах бэлтгэл, нөөц чадвар чадавх нэмэгдэж, сэтгэл зүй, бие бялдарын тэсвэр хатуужил, хувийн зохион байгуулалт сайжирна. Алба хаана гэдэг эх оронч үзэл тогтоож, үеийн олон залуустай нэгтгэдэг олон давуу талтай. Өнөөдрийн байдлаар “Оюутан цэрэг” хөтөлбөрт нийслэлийн 800 гаруй оюутан элсэж байна. Өнгөрсөн хугацаанд цар тахлын үеийг эс тооцвол найман удаагийн элсэлтээр нийт 7200 гаруй оюутан алба хаажээ.

ШУТИС-ийн оюутан М.Хаш-Эрдэнэ:

-Тус хөтөлбөр нь цаг хугацаа хэмнэх учраас миний бие “Оюутан цэрэг”-ийн албыг хаах болсондоо маш их баяртай байгаа. Дараа дараагийн төгсөгчдөдөө энэ хөтөлбөрт хамрагдаарай гэж уриалмаар байна. Та бүхний цаг хугацааг хэмнэн, сэтгэхүйг өргөн хүрээгээр тэлэх болно.

Монгол цэргийн музейн ерөнхий менежер Б.Азбаяр:

-Би “Оюутан цэрэг” хөтөлбөрийн анхны элсэлтээр алба хаасан. Төрийн албаны тухай хуульд зааснаар цэргийн албыг биеэр эсвэл дүйцүүлэх хэлбэрээр хаасан бол төрийн жинхэнэ албанд авдаг. “Оюутан цэрэг”-т хамрагдсанаар төрийн жинхэнэ албан хаагч болоход хувь нэмэр болсон.

“Оюутан цэрэг” хөтөлбөр сүүлийн гурван жилд цахимаар бүртгэлээ хийжээ. Бүртгэл цахимжсанаар илүү шударга, нээлттэй болсон төдийгүй суралцагчид илүү хариуцлагатай болсныг албаныхан онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 44 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 1 цаг 5 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 14 цаг 7 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 19 цаг 22 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 19 цаг 38 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 20 цаг 21 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 20 цаг 31 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top