x

Д.Бум-Очир: Хархорум хот байгуулах Чингис хааны зарлигийг биелүүлж байна

Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр гаргасан билээ.

Энэ хүрээнд “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, ирээдүйн хотын дүр төрх, инженерийн шийдлийг тодорхойлохдоо олон улсын шилдэг архитектор, хот төлөвлөгч, инженерүүдийн шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир "1220 онд Их эзэн Богд Чингис хаан зарлиг гаргаснаар Хархорум хот байгуулах санаачилга эхэлсэн байдаг. Уг хотыг Өгөөдэй хааны үеэс байгуулж, Гүюг, Мөнх хаан тэргүүтэй Монголын бусад хаан энэ үлгэрийг үргэлжлүүлсэн. 

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Чингис хааны зарлигийг энэ цаг үед үргэлжлүүлж, биелүүлж байгаа хэрэг гэдгийг ойлгох ёстой.

Их эзэн Чингис хааны үзэл баримтлал, итгэл үнэмшлийг энэ цаг үед аж төрж буй монголчууд бид үргэлжлүүлэх нь журамт үүрэг. Иймд захиас зарлигийг биелүүлж, энэ хотыг барьж байгуулах учиртайг нэгдүгээрт онцлон тэмдэглэе.

Орхоны хөндий нь Монгол Улсын нутаг дэвсгэрт төрт улсаа байгуулж байсан олон нүүдэлчин үндэстэн, ард түмнүүдийн өөрсдийнхөө нийслэл хотыг байгуулж байсан хамгийн чухал газар орон юм. 

Хүннү гүрний Луут хот, түүнээс хойш Түрэг, Уйгурын Хар балгас, мөн Хархорин тэргүүтэй нүүдэлчдийн төрт улсуудын нийслэл Орхоны хөндийд байсан юм. Энэ газар нутагт оршиж байгаа төрт улс нь өнөөгийн бидний ойлгодгоор төрөө тунхаглаж, тусгаар тогтнолоо баталгаажуулж, дотоод, гадаадын улс иргэнд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд энд нийслэл хотоо байгуулж байв. Иймд бид олон мянган жилийн түүхтэй нүүдэлчдийн төрт ёсны уламжлалыг баримтлан Хархорум хотоо сэргээн байгуулах учиртай. Энэ бол хоёр дахь шалтгаан болно байх.  

Удаах шалтгаан нь тухайн цагтаа Хархорум хот бол дэлхийн нийслэлийн хэмжээний том хот байсныг мэднэ. Дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн газар орныхоо нэр хүндийг сэргээх, Монгол Улсын ирээдүйн хөгжил цэцэглэлтийг олон зууны туршид тэмдэглэгдсэн нэр хүндтэйгээ холбож хөгжүүлэн олон улсад сурталчлах зэрэг чухал үйл хэргүүд бий" гэв. 

"Сонгон шалгаруулалтын шагналын сан 1.6 тэрбум төгрөг"

Хархорум хотыг сэргээн байгуулах хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт нь өнөөдрөөс эхлэн 2024 оны наймдугаар сарын 2-ны хооронд явагдах юм байна. Шалгаруулалтад дотоод, гадаадын байгууллага, баг оролцох боломжтой бөгөөд оролцогчид мэргэжлийн есөөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх юм.

Бүртгэлийг нэг сар, үзэл баримтлалыг гурван сарын хугацаанд боловсруулахаар удирдамжид заажээ.

Шалгаруулалт гурван үе шаттай бөгөөд оролцогчдын бүтээлийг цахимаар болон үзэсгэлэн гаргах замаар олон нийтэд танилцуулж санал авна. Эцсийн шалгаруулалтыг дотоод, гадаадын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан комисс дүгнэж, шилдэг таван багийг шалгаруулах юм.

Улмаар шилдгүүдийн төлөөллийг “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад оролцуулахаар төлөвлөөд байна. Сонгон шалгаруулалтын шагналын сан 1.6 тэрбум төгрөг байх юм.

Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://competition.kharkhorum.gov.mn/ цахим хуудаснаас авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 2 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 1 цаг 8 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 1 цаг 29 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 14 цаг 31 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 19 цаг 45 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 20 цаг 2 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 20 цаг 45 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 20 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top